Цагаахан мэдрэмж

92 25 4
                                    

Түүнийг анх ахлах сургуулийн жил харсан гэвэл худлаа болчихно.

Дөнгөж гэрийн минь хажууханд нүүж ирэхэд харсан л даа.

Бүр багад нь.

Жижигхэн буржгар үстэй хөвгүүн цагаан гөлөг тэвэрчихээд шинэ гэрийнхээ шатыг арай ядан паацагнан давж байсансан.

Өрөөнийхөө цонхоор хальт харчихаад л шинэ найзтай болно доо гээд гүйгээд гарсан юм даг.

Хэдэн өдөр дүүргийнхээ урдах тоглоомын талбайд тэр хүүг олж харах болов уу гэсэн найдлагатай өнжсөн ч ганц ч таараагүй юм.

Тэр хүү тийм ичимхий ноомой юм болов уу? Аль эсвэл их зантай юм болов уу? Мэдэхгүй ээ.

Нэг орой ээжтэйгээ дэлгүүрээс хүнсээ цуглуулчихаад зайрмагаа долоон алхахдаа тэр хүүг харсан даа.

Гэрийнхээ үүдэнд шатан дээрээ газар дээр юм зураад л суугаад байсан.

Би ээжийнхээ хөтөлсөн байсан гарыг тавиулаад түрүүлж гүйн тэр хүүгийн урд очих гэж яарсан юм.

Харин дөнгөж урдах нь талд нь ирээд бүдрээд уначихсан.

Барьж явсан зайрмаг маань түүний өмнө өнхөрч очин харин шалбалсан хөлөө харан ээжрүүгээ нэг харан уйлах гээд байсан ч нөгөө хүү байсан болохоор уйлж чадаагүй юм.

Босохдоо аяганд дүүрсэн нулимсаа гараараа шударчихаад түүний өмнө өнхөрч очсон зайрмагаа аван задлан түүнрүү сунгахад тэр хүү надруу том нүдээрээ мэлтэлзэнэ.

Надаас зайрмагыг минь авахад би хичнээн их баярласан гэж санана.

Тэр үеийн цагаахан мэдрэмж огт арилдаггүй юм.

Тэгээд түүнд "Намайг Ким Юхан гэдэг! Найзууд болцгооё" гэж хэлээд гараа сунгасандаа.

Түүний тэр амандаа чимээгүйхэн шивнэсэн нэр одоогийн намайг бүтээсэн.

Сун Хёнжүн.

𝐂𝐚𝐥𝐥Where stories live. Discover now