Хангёлтой хэдэн шил юм уучихаад хөл дээрээ арай ядан тогтох түүнийг машиныхаа арын суудалд хэвтүүлэн жолооч оо дуудлаа.
Хангёл сүйт бүсгүйтэй. Түүнийг нь Миён гэдэг шиг санагдаж байна. Ахлах сургуульд байхад Хангёл дугуйлангынхаа ахын гэрт нэг удаа очихдоо өөрөөс нь 2 дүү хөөрхөн инээдэг охин харсан гэж байнга ярьдаг байж байгаад одоо сүй тавьцгаасан улсууд.
Анхандаа тэр охиных нь аав ээж нь мань хүнийг зөвшөөрөхгүй нилээн гүйхэд нөгөө ах нь тус болж байсан шиг санагдаж байна. Яахав хэд гөвүүлээд л мань хүн одоо ингээд оройтоход нь хүлээх хүнтэй сайхан байгаа байх.
Гэрийнх нь урд ирэхэд жижигхэн тайрмал үстэй жаахан бандгар дуу охин хашааныхаа урдах шатан дээрээс машины гэрэл хараад л босож ирлээ.
Намайг Хангёлыг мөрөөр нь тэврэн машинаас буухад өнөөх охин гүйж ирэн нөгөө талаас нь түшээд эхлээд үнэртсэн ээ хамраа чимхэн муухай царайлаад юу ч хэлэлгүй хашааныхаа урд ирэн намайг тавиулаад "Баярлалаа ах аа. Манай ахыг зүгээр авчирсанд. Та яв даа төвөг удчихлаа, би цааш нь чаднаа" гэсээр цааш орох гэтэл Хангёл сэргэн хөл дээрээ тогтон нөгөө охиныхоо хоёр хацраас шахан, чанга дуугаар "АА МАНАЙ МИЁН БАЙНА УУ ДАА! АХ НЬ ИРЛЭЭ" гэсээр хоёр гараа өргөхөд би аль хэдийн машиндаа суусан ч хөдлөлгүй түүнийг харна.
Миён гарыг нь буулган "Их уужээ ах аа одоо орцгооё" гэхэд Хангёл доош явган сууж дахин чанга дуугаар "ҮГҮЙ! КАН МИЁН УДАХГҮЙ И МИЁН БОЛНО! НАМАЙГ ҮНС ТЭГЭХЭЭС НААШ ОРОХГҮЙ ШҮҮ!" гэсээр зөрүүдэлж эхэллээ. Энэ үед л би явах ёстойгоо мэдсэн юм. Жолооч оо хөдлө хэмээн дохин тэднийг орхисон юм.
Аль хэдийнээ Сөүл хотын унтлагын цаг өнгөрсөн хэдий ч түгжрээ их, замын хажуугын том дэлгүүр, кафе гэх мэт газруудын гэрэл тодоос тод үзэгдэнэ.
Юхан тэднийг ажиглаж буй мэт харагдах ч үнэндээ ухаан санаа нь шал ондоо газарт явж байлаа.
Түүнийг юу бодож байгааг хэн мэдэх билээ.
Юхан: Үнсэлт гэнэ шүү золиг чинь.
Би ч бас түүнээс авч байсан анхны үнсэлтээ дурсчихлаа байна...Бичээч: Уучлаарай үри Рамбэбэс ㅠ.ㅠ бичээч нь хэдэн өдөр бичсэнгүй. Өнөөдөр бөөндөөд та хэддээ чадвал энэ хэсгээс гадна хоёр хэсэг өгнө өө 🧡