Хуримын үйл ажиллагаа

72 19 2
                                    

Саяхан гэрээ хийгээд явсан хосуудын хурим өнөөдөр болж байлаа.

Олон хүмүүс цуглаж, энд тэндгүй хүмүүс холхин өнөөдөр зочид буудал олны хөл ихтэй байв.

Ажилчид ирсэн зочдыг угтаж аван, дотор заланд зөөгчид хоол унд зөөцгөөн хуримын ёслолд зориулсан удирдамжийг зохион байгуулагч ширтэн сууна.

Энэхүү зохион байгуулагч зочид буудалд Юхантай нэг өдөр ажилд орсон байлаа. Анх Юханыг хараад их зантай, өөрөөс нь дээд зиндааны хүн л гэж бодсон байв. Бүр ажлын ярилцлага өгнө ч гэж бодоогүй хамт ажлын ярилцлагад ороод Юханыг хараад сандарсан ч амжилттай дуусган тэд хамтдаа Гранд зочид буудалд хөл нийлүүлэн ирсэн байв.

Шин Ёнжү зохион байгуулагч бүгдийг эхнээс нь сайн шалгаад хурим эхлэхэд бэлэн болсон байгааг хүмүүст мэдэгдэн явахдаа Юхантай тааран мэндэллээ.

Ёнжү: Сайн уу Юхан аа ойрд таараагүй хүн байх чинь.

Юхан: Сайн уу Ёнжү. Ажил хэр бүтэмжтэй байна.

Ёнжү: Мэдээж би юм чинь бүтэмжтэй л байлгана шүү дээ.

Юхан: Чам шиг өөртөө итгэлтэй хүн ховор шүү. Чи надад хэн нэгнийг санагдуулаад байдаг юм.

Ёнжү хэнийг? Гэж асууснаа Юханы энгэрийн алчуурыг засаж өгөхөд Юхан Ёнжүгийн өөдөөс харан инээмсэглээд "Миний өмнөх хайртыг" хэмээлээ.

================================

Хёнжүн дээвэрийн эрмэг дээр суун зөөлөн үлээх салхийг нүдээ анин мэдэрч байхад Юхан дөнгөж дээвэр дээр гарч ирээд Хёнжүнийг татан буулгаад "Хөөш чи солиотой юм уу! Уначихвал яах юм?" гэсээр эргүүлж тойруулж байтал Хёнжүн "Хэрвээ би унавал миний араас гашуудах хүн бий" гэсээр толгойгоо гилжилэглээ.

Юхан толгойгоо сэгсрээд "Би чамгүй яах юм бэ?" гэхэд Хёнжүн "Миний дотор тал руу унаад үзэх үү?" гэж хариулаад Юханыг татан үнсэв.

Энэ хэдий 3хан секундийн үнсэлт байсан ч аль хэдийнээ Юхан Хёнжүний хэлснээр түүний дотоод ертөнц рүү гүн шумбсан байлаа.

Хёнжүн Юханаас нэг алхам холдож зогсоод "Хэдий чи миний дотор унаж байгаа ч тэнд би байхгүй. Гэсэн ч чи байж чадна. Тийм болохоор би байхгүй байсан ч чи зүгээр" гэж шивнээд Юханыг дээвэр дээр орхиод буулаа.

Ард үлдсэн Юхан "Тэнэг чинь. Чи яаж өөрийнхөө дотоод ертөнцөд байдаггүй юм. Байж л таараа шт!"гэж зөвхөн өөртөө орилов.

================================

Юхан: Түүний зөв байсан. Тэр хүн байхгүй байсан ч би амьдарсаар л байх болно гэдэг. Гэвч бас түүний буруу байсан. Би түүнгүйгээр амьдарч байгаа ч, түүнтэй байсантайгаа адил биш.

Их ажлын хажуугаар ийм зүйл ярьсанд Ёнжү хачин байсан бололтой Ёнжү толгой дохиод ажилтай хэмээгээд яваад өгчихөв.

Юхан үүдний том тэнхимд хүмүүсийг ажиглан зогсож байхад танил буржгар үс нүдэнд туслаа.

Хэд хоногийн өмнө түүнийг энд харсандаа эргэлзээгүй юм. Үнэхээр мөн байж ээ Сун Хёнжүн.

Хэдэн жилийн өмнөх шиг одоо надаас бултаж чадахгүй гэж мэд!

Бичээч: Хүлээж байсан уу? Хайртай жүү :*

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 27, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐂𝐚𝐥𝐥Where stories live. Discover now