Хамгийн дотны найз

69 22 0
                                    

Өдрийн 14:27 минут.

: Менежер ээ. Энэ тайлан бас буудалд хуримаа хийхээр захиалга өгсөн хос ирчихсэн таньтай уулзах гээд хүлээж байна.

Юхан: За оруулаад ир дээ.

Ким Юхан. Саяхан зайрмаг мөхөөлдөс долоогоод гүйж байсан жижигхэн хүү одоо Сөүл хот дахь "GLORY" зочид буудлын ресторан хариуцсан менежерийн ажлыг хийдэг.

Гаднаас шинээр гэр бүл болж буй хосууд орж ирэн түүний өмнөөс харсан тохилог хүрэн буйданд суухад нарийн бичиг нь даган аяга цай барисаар орж ирнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гаднаас шинээр гэр бүл болж буй хосууд орж ирэн түүний өмнөөс харсан тохилог хүрэн буйданд суухад нарийн бичиг нь даган аяга цай барисаар орж ирнэ.

Юхан тэдний өмнөөс харж суун мэндлээд гэрээ болон төлбөрийн баримт аа үзүүлэн гарын үсэг зуруулж аваад хуримд зориулан чимэж буй том танхимд орж ирлээ.

Тааз нь дээшээ тэр чигтээ шил байх бөгөөд нарны гэрэл ямар ч саадгүй орж ирж байв.

Юхан хаана сандал ширээ болоод, буудлаас хурим хийж буй хүмүүст тусгайлан үзүүлдэг бэлэг маягийн зүйл болох дуу бүжгийн хамтлаг ч хаана үзүүлбэрээ үзүүлэхийг хэлж дуусаад хосыг үдэн гаргаж өрөөрүүгээ буцлаа.

Өрөөндөө орж ирэн энэ сарын тайлангаа бичин нилээн завгүй суухад гаднаас нарийн бичиг нь сандарсан маягтай рестораны ахлах зөөгчтэй хамт яаран орж ирэв.

Юхан тэдний өөдөөс асуулт эрэн харахад ахлах зөөгч "Менежер ээ доор ресторанд нэг үйлчлүүлэгч хоол захиалчихаад бүх хоолыг амтгүй байна хэмээгээд бүгдийг газар шидэлж байна та хэрэгтэй байна" гэсээр амьсгаа ч авалгүй шулганана.

Юхан гадуурх хүрмээ өлгүүрээс аван өмсөөд тэдэнтэй хамт цахилгаан шатаар ресторан руу буухад нээрээ л үймээн болж байлаа. Юханыг дөнгөж рестораны хаалгаар цухуйвуу үгүй юу ахлах тогооч нь малгайгаа түүний урд шидэн "Танайд ажилд орохдоо ингэтлээ доромжлол үзнэ хэмээн гэрээнд байгаагүй шүү би өнөө орой гэхэд ажлаас халагдах өргөдлөө өгнө!" хэмээгээд Юханыг мөрлөн гарлаа.

Ахх эрэгтэй хүн ийм түргэн ууртай байж болох уу даа?

Юханыг дагуулан өнөөх хэрэг тариад байсан этгээд дээр ирэхэд цааш хараад суучихсан цагаан дарс ууж байв. Хундагаа эргүүлж тойруулан нилээн харж байснаа шууд л газарт шидэн гантиг чулуун шалан дээр хундага хэд бутран унав.

Юхан хоолойгоо засан түүний урд очин царайг нь хараад л царайнд нь тэнэг новш гэлтэй хувирал тодрон ажилчдаа явуулан өөдөөс нь харан суулаа.

Юхан: И Хангёл. Надтай уулзахаар ирэх болгон доо ийм танхай үйлдэл гаргахаа больж болохгүй юу?

Хангёл: Буудлын менежир баян найзтай хүн ингэж баярхаж байгаа юм хэмээн тэрүүгээр нэг инээхэд Юхан босож ирэн түүнийг босгоод өрөөрүүгээ явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Хангёл: Буудлын менежир баян найзтай хүн ингэж баярхаж байгаа юм хэмээн тэрүүгээр нэг инээхэд Юхан босож ирэн түүнийг босгоод өрөөрүүгээ явлаа.

Өрөөнд нь орж ирэв үү үгүй юу Хангёл буйдан дээр нь унаж Юхан ажлын утасныхаа аль нэг товчин дээр удаан дарахад нарийн бичиг нь дуудлагыг нь авч "Түрүүний ресторанд гарсан бүх зардлыг миний данснаас гаргуулаад аваарай" гэлээ.

Юхан утсаа тавиад буцан буйдан руу гаа очиход Хангёл аль хэзээний тухаа олчихоод унтаж байв.

Хар багаасаа бие биесээ мэддэг хүмүүс биш ч гэлээ миний хамгийн дотны найз байгаа юм И Хангёл.

𝐂𝐚𝐥𝐥Where stories live. Discover now