Санаж байна

79 27 3
                                    

Хёнжүнтой тэр өдрөөс хойш цэцэрлэгт хүрээлэнд байдаг том модны сүүдэрт их таарах болсон.

Нэг удаа тэр газарт харснаасаа хойш өглөө болгон цайгаа ч уулгүй хүүхэд гэдэг чинь гүйж гараад л тэнд очдог болсон байсан юм.

Яагаад үргэлж тэнд байж байдгыг нь асууж байгаагүй ч дотроос минь асуу гэж их чангаадаг байсан болохоор нэг өдөр асуучихаж билээ.

Харин Хёнжүн надад цөөхөн хэдэн үг хэлээд яваад өгсөн.

Хёнжүн: Гэрт байх уйтгартай.

Түүнээс хойш Хёнжүнтэй дахин тааралгүй 11 жилийг үдсэн.

16нас. Түүнийг мартсан байсан энэ бүх хугацаанд.

Тавхан насны дурсамжинд цоожлогдсон тэрхүү хүү дахин гарч ирэх хүртэл.

Ахлах сургуулийн нэг дүгээр анги.

Тэр үед Хангёлтой ч бас танилцаж билээ.

Хёнжүнийг ирэхэд түүнийг тойрон сургуулиар дүүрэн "Хойд эцэгтэйгээ амьдардаг. Архи ууж ээжийг нь зодсоор байгаад алчихсан гэсэн" гэдэг яриа дүүрэн байдаг байсан.

Би тэр болгоныг чихнийхээ хажуугаар цааш гаргалгүй өнгөрүүлж байв.

Хёнжүнтэй нийлдэг хүн байдаггүй байсан. Би яагаад очдоггүй байснаа гайхаж байна.

Тэр манай ангид орж ирээд намайг хараад их удаан ширтэж байсан сан. Би ч ялгаагүй түүнийг ширтэж байсан. Толгойд тавхан настай бараг юм ярьдаггүй хүүгийн төрх тодоос тод бууж байсан хэрэг.

Бид бие биенийгээ таньж байсан. Гэвч би бишүүрхээд очиж чадаагүй юм.

Харин удалгүй, нэг хөвгүүн Хёнжүнтэй нийлж эхэлсэн.

Хангёл байсан юм.

Тэднийг бараг ижилхэн түүхтэй гэхэд хилсдэхгүй.

Хангёл, асрамжийн газраас гарч ирсэн хүүхэд.
Хёнжүн, олиггүй хойд аавтайгаа амьдардаг хүүхэд.

Тэднийг нийлж эхэлхэд манай сургуулийн дээд ангийнхан болоод дээрэлхүү хүүхдүүд их өддөг байсныг ч санаж байна.

Нэг орой, би оройн давтлагаа тарчихаад харьж явахдаа тэднийг зодуулж байхыг харчихаад очиж байсан юм.

Намайг очиход өнөөх дээрэлхүү амьтад намайг мөрлөөд гарч байлаа. Тэд надруу муухай харахаас илүүг хийж чадахгүй өрөвдөлтэй амьтад.

Би ч тэр үед таяквондогоор хичээллэдэг байсан болохоор ясаа хуглуулхаас айдаг байсан биз.

Тэдний урд очин гараа сунгасанаар бидний нөхөрлөл эхэлсэн юм.

Тэр хоёрт шархны наалт, эм, тос бас бус зүйлс аван дэлгүүрээс гарч ирэхэд Хёнжүн алга байсан.

Хангёл хойшоо харчихсан Хёнжүний араас ширтэж би Хангёлын гарт түүнд авсан зүйлсээ атгуулаад "Хариад мэдэгдээрэй" гээд sns хаягаа үлдээгээд Хёнжүний араас гүйсэн.

Биеэр жижигхэн түүны хажууд харанхуй газраар алхан гэрийнх нь хажууд ирэхэд тэр юу ч хэлэлгүй тэр дороо зогссон.

Түүнийг гайхан харж байхад Хёнжүн надад ойртон ар дагзаар минь гараа явуулан өөртөө наасан.

Ингэж л бидний анхны үнсэлт болж билээ.

Санаж байна Сун Хёнжүн.






Бичээч: Ниэ жаахан амьтад чинь хүн ичээгээд байх юм кк.. 🧡

𝐂𝐚𝐥𝐥Where stories live. Discover now