Хэтэрхий их санасандаа

60 19 1
                                    

Юхан урьд шөнө хэдий уусан ч өглөө ажилдаа цэмбэгэр хүн орж ирлээ.

Ажилчид нь бөхийж, Юхан ч хариу мэндэлсээр цахилгаан шатанд суун өрөөндөө ирэв.

Ажлын ширээнийхээ ард суугаад л саяхан үүдээр орж ирж байсан сайхан залуу шарталтандаа болон толгойгоо барин хамт уусан найзыгаа харааж, ажлын өрөөнийхөө хөргөгчийг онгойлгон вакус уух хэдий ч үйлчлэхгүй байсан тул зоогын газартайгаа холбогдон шөл авчирч өгөхийг хүслээ.

Юхан шөлөө ууж дуусгаад, ажилдаа эргэж орон хэдэн бичиг цаастай зууралдан суух зуур аль хэдийн үдийн цайны цаг болсон байв. Нарийн бичиг нь Юханы өрөөний хаалгыг зөөлхөн тогшин орж ирээд нүдээрээ инээмсэглэн "Менежер ээ үдийн цайны цаг, та хоололмоор байна уу?" гэсээр үүдэнд зогсоно.

Юхан бугуйн цаг руу гаа хальт харчихаад таатай зөвшөөрөн буудлынхаа ресторан руу бууцгаав.

Ажилчид арай өөр газар тусдаа хооллодог байв. Гэсэн ч тэд доошоо хараад л ресторан байрлах том хэсэгт юу болж байгааг нэвт шувт харахаар газар байдаг байлаа. Ажилчид ингэж байж л хооллож байхдаа хүртэл байдлыг хянаж байдаг байв. Мэдээж энд Юхан хамгийн зөв суудалдаа суун өдөрт нэг удаа даа ресторанаа хянадаг байна.

Юхан хоолоо идчихээд, үдийн цайны цаг дуусахаас өмнө ажлын өрөөрүүгээ алхаж байхдаа хажууханд нь байх том цонхоор түүнийг харах шиг боллоо.

Буудлын хаалгаар гүйж гаран ийш тийш харсан ч түүний бараа байтугай сүүдэр ч алга байв.

Хэтэрхий их санасандаа төсөөлөх чадвар минь сайн хөгжиж байх шиг байна.

================================

Юхан Хёнжүнийг чирсээр гэртээ орж ирэх бөгөөд ээжийгээ дуудан орилоход ээж нь гал тогооноос гарч ирэн Хёнжүнийг харан мэл гайхлаа.

Аргагүй шүү дээ гэнэт алга болсон хөвгүүн буцаад гараад ирсэнд цочирдох нь.

Хёнжүн Юханы ээжид бөхийн мэндлэхэд Юхан чирсээр өрөөндөө авчирахад Хёнжүн бугуйгаа барин Юхан руу муухай харж "Байнга чирч байх юм" гэсээр бугуйгаа зөөлхөн илэв.

Юхан хошууаа унжуулан доош харахад бурхны аврал уу гэлтэй ээж нь доороос "Дахиад хүүхэд ирлээ" гэж Юханыг дуудсан юм.

Юхан Хёнжүнийг өрөөндөө тухтай байж байгаарай гэчхээд доош буухад Хангёл ирчихсэн зогсож байв. Юхан бас л Хангёлыг чирсээр өрөөндөө авчирахад Хёнжүн ханан дээр байх өөрсдийнхөө бага насны зургийг харан зогсож байхтай таарч, Юхан ард нь очин хүзүүгээр нь тэврээд "Чамд байдаггүй л биз дээ. Би хадгалсаар байдаг" гэсээр инээмсэглэх нь одоо ч бүрэн гүйцэд ухаан ороогүй гэнэн томоогүй хөвгүүнийг харуулах шиг.

Хангёл Юханы орон дээр хэвтээд "Золиг чинь ор чинь яасан хатуу юм. Яг манай өвөөгийн ор шиг" гэсээр нуруугаараа орон дээр нь үсрэн буув.

Хёнжүн Юхан руу харцаа шилжүүлэн хажуунаас нь харж байхад Юхан юу ч хийлгүй өнөөх зураг руу нүд цавчилгүй ширтэж байхдаа Хёнжүн рүү хальт харахад түүний том нүдтэй тулах нь тэр.

Юхан шүлсээ залгин нүдээ хэд хэдэн удаа цавчих үед ардхан талд нь хаалга тогших чимээ гарч тэд бие биенээ түлхэн холдуулж байхад, Хангёл харин тэнд орноос босох гэж байхдаа бүтээлгэнд нь тээгэлдэн шал мөргөсөн байлаа.








Бичээч: Рам байна. Үнэхээр уучлаарай. Тогтмол оруулъя гэсэн ч цаг зав амжихгүй тиймхэн байна. Цаг заваас гадна манай X1-н асуудлууд гээд л үнэхээр сэтгэлийн дарамттай байна шүү:<

𝐂𝐚𝐥𝐥Where stories live. Discover now