J

2.6K 210 10
                                    

Толгойг минь тойрон шувуу эргэлдээд байх шиг санагдаж, найзууд минь тойроод зогсчихсон татаж чангаагаад л ...

Чихэнд "дийд" гэхээс өөр зүйл сонсогдохгүй байх агаад гэнэтхэн бүх зүйл эргэн хэвийн боллоо.

Би гараа ширээн дээр хүчтэй буулгаад өглөө орж ирэнгүүтээ ямар ч шалтгаангүй толгой руу минь цүнх шидсэн Жисон руу хорсолтой гэгч нь харав.

Анги тэр чигтээ чимээ аниргүйд автан ганцхан Жисоны шүлсээ гүд хийтэл залгих нь л сонсогдох ажээ.

Жисонтой бага анги, дунд анги, ахлах ангидаа цуг сурахдаа хэзээ ч ингэж түүн рүү уурлаж байсангүй. Гэхдээ өнөөдрийн явдал арай хэтэрч байна.

Бусад хүүхдүүд салаад өөр сургуулиуд руу явдаг байхад би гэж нэг хүн яагаад дандаа энэ нэг юмтай байнга нэг ангид ордог байна. Нэг сургуулийг ойлгож болох ч бага ангиасаа хойш нэг ангид байна гэдэг бурхан намайг шийтгэж байгаагаас гарцаагүй.

- Яасан? Өглөө эмээ уухаа мартаж гараа юу? Наад тархи толгой чинь асуудалтай юм уу? Зүгээр сууж байгаа хүн рүү цүнх шидэж бай гэж аав ээж хоёр чинь зааж өгөө юу? Хүмүүжилгүй амьтан минь эмнэлэгт цаг аваад өгөх үү? Очиж үзүүл за юу ****** ******* ****** ****** ***** ******* ******** ****** ********* *******

Төрсөн цагаасаа хойш хэзээ ч ингэж хараал хэлж үзээгүй ба ангийнхан маань ч намайг ингэж их уурлаж байхыг хараагүй болохоор бүгд нүд нь бүлтрэх шахам над руу харах ажээ.

Амьсгаадталаа хараал хэлж, Жисон руу хашгирсан болохоор арай гэж нэг юм дуусчихаад гүнзгий амьсгаа аван түүн рүү харлаа.

- Жисү ~

Жисон руу над руу ямар ч хувиралгүй царай гарган ширтсээр эцэст нь ийнхүү ам нээв.

- Яасан?

- Хамраас чинь цус гараад байна.

Хөлөө доороо дэвсэлсээр түүнийг мөрлөн угаалгын өрөө лүү гүйлээ.

Чамайг үзэн ядаж байна! 

Arrogant childDove le storie prendono vita. Scoprilo ora