N

1.2K 184 12
                                    

Хичээлийн турш би үе үе Жисон руу ширтэж хэрхэн уучлалт гуйхаа тунгааж байлаа. Хэдийгээр би түүнийг сэжиглэж байсан гэдгээ нүүрэн дээр нь хэлээгүй ч миний үйлдлүүд хэтэрхий илт байсан байх.

Ангийн охидууд "хөөрхөн байна" гэж хэлсэнээс болоод ч тэр үү халимаг үсэндээ дасаад ч байх шиг. Өдийг хүртэл зориглож амьдралдаа ганц ч өөрчлөлт хийж байгаагүй би үсээ тайруулсандаа харамсахаа больж эхэлсэн юм.

"Болох ёстой зүйл болдогоороо болсон юм байлгүй дээ"

Хоолны завсарлагаан болж хүүхдүүд ангиас шуугилдан гарч дууссаар Жисон бид хоёр л үлдэх нь тэр. Хэдэнтээ эргэлзэж, уруулаа хазласаар түүнийг дуудтал тэр ч бас намайг дуудаж таарсан юм.

- Жисон!

- Жисү!

Хачин уур амьсгал бүрэлдэж, хоолойгоо засвал энэ нөхцөл арилчих юм шиг л санагдан шүлсээ гүд хийтэл залгив.

- Чи эхлээд ярь ..

Би түүний өөдөөс харан юу хэлэхийг нь хүлээн хэсэг чимээгүй ширтэн зогслоо. Тэр ч толгой дохиод, дагзаа нэг маажсанаа ам нээв.

- Жисү .. тэр нөгөө .. би хэд хоногийн өмнө их бүдүүлэг үг хэлсэн шүү дээ .. тэр үнэндээ чамд зориулаагүй юм шүү. Чиний ардаас бичлэг хийгээд байсан хэдэн юмнуудад л "боль" гэж сануулах гээд .. тэгтэл чи тайлбарлахын завдалгүй уйлж гүйгээд ..

Жисоны нүд ухархайндаа хэд хэд бүтэн эргэлдэх шиг болов. Харц нь дальдчин, байн байн хүзүүгээ барих нь түүнийг хичнээн их сандарч буйг илтгэж байлаа.

- Аан .. тийм зүйл болсон байх нь ээ.

Би толгой дохин, хэд хоногийн болсон үйл явдлыг санаад Жисоны аймшигтай их уурласан царай толгойд гялсхан зурсхийлээ.

"Аймар байсан шүү"

- Тэгээд бас Жисү ... миний тоглоом, шоглоомыг үргэлж уучилж, хэзээ ч уурлаж байгаагүйд чинь үнэхээр их баярладаг шүү. Би чамтай нэг анги болсондоо байнга талархдаг.

Хэн хэний маань хацар ягааран, бие биенээсээ ичиж эхлэх нь тэр. Жисон гэнэтхэн яагаад ийм зүйл яриад байнаа ... эвгүй байна.

- Ингэж ярьлаа гээд чамайг шоглохоо болино гэсэн үг биш шүү. Хэтэрхий эрт баярлаж болохгүй за юу.

Жисон энэ нөхцөл байдалд хэзээ ч тохирохгүй тэнэг үгс чулуудчихаад хажуугаар гүйн гарлаа. Мөн замдаа хэд хэдэн ширээ мөргөж аяархан ёолох нь сонсогдов.

Arrogant childWhere stories live. Discover now