U

1.3K 184 15
                                    

"Ахх .. яах вэ яг эрэгтэй хүүхэд шиг харагдаад байна" толинд өөрийнхөө дүрсийг харахдаа дахиад л уйлмаар санагдав.

Намайг сургуулиасаа гармаар байна гэтэл ээж гайхаж харж байснаа үл зөвшөөрсөн билээ. Улирлын дундаас шилжинэ гэдэг үнэхээр төвөгтэй учраас л тэр.

Дараа нь миний халимаг үсийг харсан. Тэгчихээд зохиж байна гэхээс өөр үг хэлээгүй юм.

- Ээж нь сургуульд чинь хүргээд өгье ..

Ээж ийнхүү хэлчихээд үг дуугүй хувцсаа өмсөн намайг дагалдан явав. Замд явж байхад ээж үсийг маань хэд хэд илсэнээ би ч гэсэн чиний насан дээр байхдаа ийм үстэй байсансан гэж хэлээд муухан инээх аядлаа.

Ээжтэй цуг сургууль руу орж ирэхэд би анги руугаа явсан бол ээж багштай уулзана хэмээсээр захиргааны хэсэг рүү явав.

Анги руугаа орохоос халширсаар үүдэнд нь хөлөөрөө тойрог зуран зогсож байтал мэндийн зөрүүтэй л байдаг ангийн маань охидууд миний хүзүүнээс зүүгдээд

- Киахх үсээ тайруулаад бүр хөөрхөн болчихож, сүүлийн үед айдолууд ингэж үсээ засуулах нь ихсээд байгаа би ч бас ингээд тайруулчих уу

хэмээн хөхрөлдөж байв. Тэгчхээд намайг түрээд анги руу оруулсан юм. Ангийн хүүхдүүд над руу харсан ч үгүй. Тэр нь ч амар байсан юм. Хэрэв тэд ширтээд байсан бол би дахиад л уйлчих байсан байх.

Ангийнхныхаа ачаар л үсээ тайруулах гэдэг тийм ч муу зүйл биш гэдгийг ухаарав.

Намайг түрж оруулсан охид суудалдаа суухад нь би амжиж баярлаж буйгаа инээмсэглэн илэрхийллээ. Тэд ч толгой дохиод өнгөрөв.

Арай гайгүй тайвширч байсан ч ангийн хойд хаалгаар миний заналт дайсан орж ирэх нь тэр. Дахиад л нүдэнд минь нулимс хуралдан, гараа цайтал атгаж тэвчихийг хичээж байлаа.

Тэгтэл өмнүүр минь огт харж байгаагүй хөвгүүн хөндөлсөн сөхрөөд суучихав.

- Намайг үнэхээр уучлаарай. Найзуудтайгаа шийтгэлтэй тоглоом тоглоод чиний үсийг тийм болгочихсон юм. Чамайг уйлаад гараад гүйхэд хичнээн буруу зүйл хийснээ үнэхээр их ухаарсан. Намайг үнэхээр уучлаарай.

Тэр хөвгүүн уйлах нь холгүй уучлалт гуйсаар байв. Харин би Жисон руу харахад тэрээр над руу "би биш л байгаа биз дээ" гэсэн шиг гомдонгуй харна.

Намайг үг хэлэхийн завдалгүй өнөөх хөвгүүн гартаа хайч атгасаар үсээ хайчилж эхлэх нь тэр. Тэгчхээд жинхэнээсээ уйлах ажээ.

Тэр үнэхээр их гэмшсэн бололтой.

Arrogant childOù les histoires vivent. Découvrez maintenant