G

1.7K 216 27
                                    

Удаан хугацаанд бодсон зүйлээ мөн л адил дахин удаанаар тунгаан хийх эсэхтээ эргэлзэж байв.

"Би яг галзуурсан байхаа"

Ширээгээ дэрлэн хэвтсээр, цонх руу ширтэн хумсаараа ширээ товшиж байлаа. Нэг цаг .. хоёр цаг .. өнгөрсөөр биеийн тамирын хичээл дуусаж хүүхдүүдийн ангид орж ирэх нь сонсогдов.

Биеийн тамирын хичээл сүүлийн цаг байсан тул ангийн хүүхдүүд хувцсаа ч солихгүй цүнхнүүдээ шүүрсээр буцаад гараад явна.

Би энэ удаад цонх руу биш, хүүхдүүд орж ирэх хаалга руу харан шанаагаа тулан суулаа.

Жисоны шанаанаас хөлс урсчихсан ангийн хэдэн хөвгүүдтэй орж ирээд мөн л юмнуудаа цүнхэндээ хийгээд гарахад бэлдэнэ.

- Жисонаа гадаа хүлээж байя, хурдлаарай!

Жисон хөвгүүдэд "за" гэж хэлчихээд хөлсөө арчсан алчуураа цүнх рүүгээ чихэж байв.

Ангид Жисон бид хоёроос гадна хоёр хүүхэд байх агаад тэр хоёр хоёулаа чихэвч зүүчихсэн өөр өөрсдийнхөө зүйлсийг хийгээд завгүй байх ажээ.

- Хөөе Жисон! хүлээж бай ..

Хаалгаар гарах гэж байсан Жисоныг зогсоогоод урд нь очиж зогсов. Тэгчихээд би нэг сайн гүнзгий амьсгаа авлаа.

- Чи намайг хэчнээн их өдөж, хоргоодог байсан ч миний ерөөсөө уур хүрдэггүй байсан шалтгааныг би удаан бодож үзлээ л дээ. Тэгээд .. би чамд сайн юм шиг байна.

Дотор минь бүгээд бачимдуулаад байсан үгсийг хэлж орхисоны дараа юу ч үгүй хоосорсон юм шиг мэдрэмж төрсөн ч удалгүй хөлийн улнаас минь авхуулаад халуу дүүгэж эхлэх нь тэр.

Жисон цүнхээ үүрч байсан чигтээ таг гацаж, царай хүрэнтсэнээ аажмаар цонхийх ажээ.

- Чи .. чи зүгээр үү?

Тэр хариу хэлэлгүй ширтсээр байх агаад гэнэтхэн тас тас хийтэл хөхөрч эхэллээ.

"Би ч дуусжээ, дуусаж .."

Тэрээр хөхөрч дууссаныхаа дараа над руу эгцлэн харвал, түүний нүднээс нулимс урсах нь тэр.

- Чи ингэхэд эрүүл үү?

Би болж буй бүхнийг умартан ганцхан Жисоны энэ хачин хариу урвалд өөрийн эрхгүй ярвайж орхив.

- Юу .. уучлаарай .. нөгөө .. би хэт их сандрахаараа юу хийхээ мэдэхээ байчихдаг юмаа. Сая ерөөсөө инээе гэж инээгээгүй шүү.

Жисон дахиад л инээгээд эхлэв. Би зогсохгүй удаан инээсээр газар явган суулаа.

"Өвчтэй амьтан"

Халууцсандаа цагаан цамцныхаа эхний товчыг тайлан задгайлаад ариун цэврийн өрөө лүү алхав.

Тэгтэл Жисон ардаас гүйцэж ирээд гарнаас минь угз татан өөр лүүгээ харууллаа.

- Би бас чамд хэлье гэж бодож байсан юм. Тэгтэл чи түрүүлээд хэлчихлээ. Тэгээд сая үнэхээр баярлаад дараа нь зүүд биш биздээ гэж гайхаад баахан юм холилдоод л .. чи ойлгож байна уу .. чи яг ойлгохгүй байх шиг байнаа .. яах вэ.

Жисон нэг гараараа миний гарнаас зуураад нөгөө гараараа нүүрээ даран доороо холхино.

Би өлмийгөө өргөөд түүний хацар дээр үнсчихээд гялсхан холдон зогсов.

- Тэгэхээр хоёулаа одоо үерхэж байгаа гэсэн үг биздээ.

Жисон дахиад л таг гацаж орхив. Тэгсэнээ над руу удаанаар эргэн харснаа зөөлөн толгой дохисон юм.



















~THE END~



Баярлалаа, бас хайрлаарай. Сэтгэгдэлээ хуваалцаарай. Таны хуваалцсан сэтгэгдэл миний цаашдын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах тул эрхэм уншигч та бага зэрэг цаг зарцуулаарай. Нтр 😛 kkk

Arrogant childDove le storie prendono vita. Scoprilo ora