Би ангийн хаалгыг болгоомжтой гэгч нь нээн үзэв. Дээрээс юу ч унаж ирсэнгүй.
Жисон хаалган дээр дандаа дүүрэн шохойтой самбарын алчуур тавьчихдаг болохоор ингэж болгоомжлон орж ирсэн хэрэг.
Ширээ рүүгээ болгоомжлон алхсаар хөл доорхоо сайтар ажиглан урагшилж байв. Учир нь Жисон байнга дэгээддэг болохоор тэр.
Би түүн рүү муухай харсаар суудалдаа суутал доор нэг нялцгай зүйл гэнэтхэн нойт оргиод явчихлаа.
Орж ирсэн цагаас хойш даанч томоотой суугаад байсан юм тэгнэ л дээ тэр.
Хаврын улирал болохоор цайвардуу өнгийн банзал өмссөн учир улаан лоолийн толбо үнэхээр аймшигтай харагдана.
Би одоо ийм том юм суудал дээр тавьчихсан байгааг хардаггүй ёстой нээрээ
Амандаа үглэсээр хурдхан шүүгээ рүүгээ гүйн бие тамирын хослолоо хайсан ч өчигдөр гэр лүүгээ угаахаар авч явснаа саналаа.
"Яах юм бэ .. Яах болж байнаа ... ёстой нээрээ галзуу амьтанаас болж"
Галзуурах шахан угаалгын өрөө лүү алхаж байтал хэргийн эзэн өөдөөс чиглэн ирж байх нь тэр.
Тэр цагаан цамцныхаа гадуур нимгэн кардиган цамц өмссөн байгааг нь олж хараад баярлах шиг болов. Хэрэг тарьсан хүн өөрөө хариуцлагаа хүлээх байлгүйдээ.
- Жисон чамаас болоод банзал маань муухай болчихлоо. Шүүгээнд маань биеийн тамирын хослол алга, цамцаа хичээл тартал түр өгчих.
Тэгтэл тэр надад төсөөлөөгүй хариулт өгсөн юм.
- Ална шүү. Зайлж үз!
Үнэхээр санаанд багтамгүй үгс байсан учир юу хэлэхээ мэдсэнгүй. Нулимс цийлэгнэсээр түүнд сонсогдохоор "өөдгүй амьтан" гэж хэлчихээд аль чадахаараа мөрлөн түүний хажуугаар зөрөн гүйлээ.
Би юуг буруу хийсэн болоод Жисон надад тэгтлээ дургүй юм ..