S

1.4K 182 14
                                    

"Үзэн ядаж байна .... үзэн ядаж байна .. маш их үзэн ядаж байна"

Сургууль руугаа алхаж явахдаа өөрийнхөө сүүдэртэй ийн ярин алхаж байв.

Өчигдөр түүнийг тэгж хэлсэний дараа ангидаа орж ирээд уйлсан, дараа нь үзэн ядсан эцэст нь уучлалт гуйчихвал өршөөе гэсэн бодлоор дууссан юм.

"Жисү чи яагаад ийм уяхан сэтгэлтэй байдаг юм бэ"

Өөрийнхөө уяхан зөөлөнг гайхан алхаж байтал хажуугаар дайрчих шахан манай сургуулийн дүрэмт хувцастай охин хөвгүүн хоёр инээлдэн гүйгээд өнгөрөв.

Тэгсэнээ гэнэт охин нь эргэж хараад уучлалт гуйх нь тэр.

- Жэминаа чи ч бас уучлалт гуйх хэрэгтэй

Гэсээр нөгөө охин цуг явж буй хөвгүүнээ хүчээр бөхийлгөлөө.

- Аан .. зүгээрээ зүгээр

- Мисү ингэж байх цаг алгаа хурдан явахгүй бол хоцорлоо.

Жэмин гэж дуудсан өнөөх хөвгүүн охиныхоо цүнхийг түүнээс аваад түрүүлээд гүйсэн юм.

"Аххх ямар айлын хүүхэд нь ийм сайхан ааштай байдаг байнаа"

Ангидаа орж ирээд хичээлдээ бэлтгэн дэвтэр номоо урдаа гарган тавьж байтал Жисон ангид орж ирлээ.

Тэр ердийнхөөрөө чихэвч зүүсэн байх агаад чихэвчээ ч авалгүй суудалдаа суув.

"Түүнтэй адилхан ёрын муу санаатай байсан бол зөрүүлээд хариуг нь барихсан даанч дэндүү сахиусан тэнгэр шиг болохоор чадахгүй юм даа"

Эхний цаг математик орох ёстой байсан боловч яаралтай ажил гарсан гээд уран зохиолын хичээл орохоор болчихов.

Багш нэгэн хэвийн дуугаар шүлэг гэж юу болох, шүлэг хэрхэн бичих талаар зогсолтгүй ярих агаад хичнээн хичээсэн ч шүлс минь гоожин, нойрондоо дийлдээд унтаад өгсөн юм.

Хоёрдугаар цагийн завсарлагааны  маш чанга хонхны дуутай, хаднаас Жисон түлхэж байна гэж зүүдлэхтэй зэрэгцэн сэрэх нь тэр.

"Ингэж айх гэж" зүрхээ даран эргэн тойрноо харвал багш аль хэдийнээ гараад явчихсан хүүхдүүд завсарлаж байлаа. Мөн Жисон хойно гартаа боодол бохь барьчихсан зогсож байв.

- Юу вэ? Бас юугаа сэдээд хойно зогсоод байгаа юм?

Жисон гайхширсан байртай бохь болон над руу ээлжилж харсаар байх ажээ.

Би гэнэтхэн сэрдхийн үсээ барин автал гарт минь зунгааралдсан зүйл тэмтрэгдлээ.

"Үгүй байлгүй дээ ... тоглож байгаа байлгүй дээ .. бурхан минь"

Үсээ татан урагшлуулан хартал нэлэнхүйдээ бохь больсон байх агаад шууд л хамаг байдгаараа хашгирч орхисон юм.

"Хичнээн жил хайрлаж ургуулсан үс минь билээ дээ" нүднээс нулимс урсан амандаа халагласаар байлаа.

Би шуудхан л сургуулиас гаран гүйв. Нус нулимсандаа хутгалдаад, үс нь арзайчихсан дээрээс нь  сургуулийн дүрэмт хувцастай энэ цагаар гадуур явж байгаа болохоор хүмүүс санаа зовсон харцаар харж байв.

"Энэ удаа яасан ч өршөөхгүй дээ өөдгүй амьтныг"

Үсээ байнга засуулдаг таньдаг эгч дээрээ очоод шууд л тэврээд улам чангаар цурхиран уйллаа.

- Эгчээ үснээс маань энэ балиар юмыг салгаад өг.

Үсчин эгч үсийг маань харснаа амандаа шогшрон "тайруулахаас өөр аргагүй юм байна" гэх нь тэр.

Тэр өдөр миний хувьд амьдралын минь хамгийн муухай, хар дарсан зүүд шиг өдөр байсан юм. Тайрахаас өөр аргагүй болсон үсийг минь үсчин эгч хайчлах тутамд зүрхээр хатгуулан өвдөж дуусан дуустал нь уйлсаар л уйлсаар л байлаа.

Халимаг шахуу болсон үстэйгээ нулимс дуслуулан гэртээ ороод гайхаж харсан ээждээ "шилжмээр байна" гэх хоёрхон үгийг хэлсэн санагдаж байна.

Arrogant childWhere stories live. Discover now