Хичээлүүд орох ёстой цагаараа орон нэг л мэдэхэд үдийн хоолны цаг болсон байв. Кёнми-той нэг хичээл сонгосон байсан учир бид тааралдах хэрэггүй байсан юм. Хамтдаа ямар хоол идэхээ ярилцан зогсож байхдаа гаднаас орж ирэх Инү-г хараад өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодроод явчхав. Гэхдээ Сужоныг орж ирэх хүртэл шүү дээ...
Сужон орж ирсэн даруйдаа Инү-тэй наалдан түүнийг ямар хоол идэх талаар асууж байлаа. Үргэлж төв царайтай байдаг Инү ч Сужонтой инээмсэглэн ярих нь миний тэвчээрийг бага багаар хэмхэлж байв. Кёнми бид хоёр хоолоо авчхаад сул ширээн дээр ирэн суулаа. Кёнми өнөөх улиг болсон шинэ жилээр хэнтэй хос болох талаар асуусаар байсан ч түүнд оновчтой хариултыг өгсөнгүй. Хэрэв би түүнд Инү-тэй болмоор байна гэж хэлбэл шоолох нь гарцаагүй шүү дээ.
Бидний ойр зуурын яриаг таслан хажууд нэгэн хүн ирээд суучхав. Кёнми бид хоёр нүдээ бүлтийлгэсээр харахад Ча Инү гэгээн дүрээрээ тайван гэгч нь хоолоо идэхдээ бэлдэж байлаа.
Бурхан минь энэ зүрх гуай чинь хэмнэлээ алдаад байна уу даа?
Түүнийг нэг ширээнд бүр яг миний хажуунд суучихсанд итгэж өгөхгүй ширтсээр байснаа мартчихсан байв.
Инү- Сайхан хооллоорой, Ким Минсү гэж хэлэхэд нь цочин хоолоо ам руугаа чихэх шиг л болов.
Тэр... Тэр миний нэрийг мэддэг юм байна..
Яагаад ч юм Инү-г хажууд суучихсан болохоор хоол хоолойгоор давж өгөхгүй байлаа. Ширээн доорх гараараа цамцнаасаа зууран биеэ ч сул тавьж чадахгүй байв. Гэтэл тэр төв царайгаа гаргасан хэдий ч хоолоо амтархан идэж байлаа.
Гэхдээ тэр яагаад Сужонтой хамт суугаагүй юм бол?
Хоолны заалыг тойруулан Сужоныг хайж эхлэв. Тэр бидний зэргэлдээх ширээнд хэдэн залуустай суучихсан байлаа. Түүн рүү харах мөчид бид харц мөргөлдөх нь тэр. Харин Сужон яг л мэдэж байсан мэт над руу инээмсэглэсээр өнөөх хэдэн залуустай юм ярьж эхлэв.
Инү олон хүнтэй газар дургүй юм болов уу?
Намайг ийнхүү бодол болон сууж байх хооронд Инү хоолоо идэж дуусгасан бололтой босоод явчхав.
Кёнми- Минсү, чи хоолноосоо ганц ч халбагадсангүй өлсөхгүй байгаа юм уу? гэхэд нь өөрийгөө үнэхээр хоолноосоо амсаж ч амжаагүй байгаагаа санав.
-
Өдрийн бүтэн хичээлтэй байсан болоод ч тэр үү нуруу өвдөж, хүзүү чилчихсэн байв. Хөлний өвчиндөө болон хоёр хөлөө ээлжлэн чирэхийн зэрэгцээ хоёр мөрөө ч зөөлөн цохин- Минсү, хүчтэй байх ёстой шүү хэмээн өөртөө хэлчхээд дэлгүүр орлоо. Дэлгүүрээс өөртөө бэлэг болгон сүү авч өгөөд гэр рүүгээ үргэжлүүлэн сүүгээ уусаар алхаж эхлэв.
Гудамж маань бараг хүнгүй шахуу байх ба миний өмнө нэг эрэгтэй хүн л аядуу тайван алхаж явсан юм. Түүний явах ул мөр бүр миний явах замтай яг таарч байсанд жоохон эмээж эхлэв. Энэ хүнийг яг дагаад байгаа мэт мэдрэмж төрж байна.
Удалгүй өнөөх хүний утас дуугаран тэрээр ярьж эхлэв.
-Одоо очиж байна аа, удахгүй дээ.. гэж хэлээд түүгээр утсаа далд хийсэн юм. Хүлээгээрэй... Энэ хоолой чинь?
Тийм ээ! Энэ чинь Ча Инү-гийн хоолой биш үү? Яг мөн байсан даа! Эсвэл би солиоролдоо автаад байна уу?
Үнэхээр Ча Инү байвал гайхалтай биш гэж үү? Бид нэг дүүрэгт бүр нэг гудманд амьдардаг байх нь байна шд ээ! Миний одоо хийх гэж буй үйлдэл ямар ч бай хамаагүй би Ча Инү эсэхийг шалгалаа.
Өнөөх хүний алхааг гүйцэхийн тулд хурдан алхсан хэдий ч түүнтэй ер зэрэгцэж өгөхгүй байв. Алхаагаа улам хурдасган бүр сүүлдээ гүйж эхэллээ. Бидний хооронд нэг метр ч хүрэхгүй зай үлдсэн байв. Одоо жоохон л гүйчхэе!
Нөгөө залууг гүйцэж ирэн куртикнээс минь татан өөр рүүгээ харуулах мөчид би маш их сандарч байлаа. Хэрэв Ча Инү биш бол би эвгүй байдалд орох болно, Ча Инү мөн байсан ч эвгүй байдалд орно.
- Минсү? хэмээн миний нэрийг дуудах мөчид өнөөх хүн рүү нүд эгцлэн харлаа. Мөн байж! Ча Инү...
A/N-Хэсэг бүрийг минь хайрлаж өгөөрэй~ Цаашдаа илүү сонирхолтой байх болно гэдэгт итгэж байна!
![](https://img.wattpad.com/cover/209223635-288-k914041.jpg)