Миний хүссэн бэлэг

61 9 0
                                    

Шинэ жил юу юугүй л хаалга тогшоод ирчихлээ. Энэ ч бас өмнөх жилийнх шиг ямар ч хос, аз жаргал, онцгой мэдрэмж төрүүлэхгүй байх бололтой.

Кёнми- Минсү дараа долоо хоногт сургуулийн шинэ жил гэдгийг мэдэж байгаа биз дээ? Хувцсаа бэлдсэн үү?

Би- Таалагдахгүй байна гэж хэлсээр шанаагаа тулан суулаа. Дунд, ахлах, их сургуульд яагаад жил бүр шинэ жил гээч зүйл болдог юм бэ? Залхаж байна!

Хэрэв энэ удаагийн шинэ жилээр хостой болоод орвол ч миний хувьд онцгой шинэ жил болно гэдэгт итгэлтэй байгаа ч өдрийн одыг барьж авч чадах биш дээ...

Кёнми- Краштай хүн байж..! Ингэж хэлж болдог юм уу? Айн?

Би- Краш.. Краш.. Краш, намайг тоодог байсансан бол таалах байлаа гэж хэлэн хошуугаа унжуулахад Кёнми нүдээ эргэлдүүлсээр байв.

-

Өрөөндөө орж ирэн нүдээ амраахаар хэвтэхдээ крашаа төсөөлөлдөө бүтээж эхэллээ. Бид шинэ жилээр гар гараасаа барин бүжиглэх ба яг л үлгэрийн орон мэт харагдаж байв. Нэг нэгэн рүүгээ харан мишээх үедээ юу юунаас илүү аз жаргалыг мэдэрч төсөөллөөрөө амьдрахыг бүхнээс илүү хүсэж байлаа.

Уг төсөөллөө төгсгөл болгон нүдээ нээгээд- Ча... Инү би энэ шинэ жилээр чамайг бэлгэндээ авчхаж болох уу? хэмээн өөртөө шивнээд хичээлээ хийхээр зэхлээ. Номын хуудсаа эргүүлэх бүрт тэр харагдаж, өгүүлбэр унших бүрт түүний нэр уншигдаж, дуу сонсох бүрт түүний цангинасан хоолой чихэнд минь хүрч байна. Би яг одоо галзуурч байх шиг байна... Ча Инү-гээр

Хичээлээ хийхээ түрдээ азнан утсаа шүүрсээр хайртынхаа зургийг харан урууландаа инээмсэглэл тодруулахдаа одоо ч болов түүнийг очоод тэвэрчихмээр санагдаж байлаа.

Тиймээ! Энэ удаагийн бэлэг минь чи байх болно.

Багадаа би Сантаг оршдогт итгэдэг байсан. Түүнд жил бүр хүссэн зүйлээ салхиар дамжуулан илгээдэг байсан. Хэдий итгэх нас минь дууссан ч би дахин итгэхийг хүсэж байна.

Ширээнээсээ нэгэн цаас гарган үзгээ шүүрсээр бичиж эхэллээ. Тиймээ би яг одоо Ча Инүг хүсэж байна. Санта түүнийг надад бэлэг болгон өгнө гэдэгт мянган хувийн итгэлтэйгээр бичиж байлаа.

"Хүндэт Санта-д
Би хэзээд таньд итгэж байна. Цаг хугацаа хэр өнгөрөх нь хамаагүй, би таниас зөвхөн Ча Инүг л хүсэж байна. Санта таныг ивээлдээ багтааж хамгийн том бэлгийг надад өгнө гэдэгт найдаж байна!"

Ийнхүү захиагаа дуусгаад өрөөнийхөө цонхыг том гэгч нь нээн хүйтнээр үлээх салхиар дамжуулан захиагаа уран агаарт нисгэлээ.

Би- Салхи чамайг Санта-д хүргэнэ гэдэгт итгэж байна хэмээн шивнээд цонхоо хаан хичээлээ үргэжлүүлэн хийлээ.

Нэг мэдэхэд зүүдний ертөнцөд аялчихсан явж байв. Ча Инү-гийн гараас хөтлөөд аз жаргалтай нь аргагүй инээсээр байснаа санаж байна.

-

7:40 минут гэхэд хичээлдээ явахдаа бэлэн болчихсон цайгаа уун зогсож байлаа. Өнөөдрийн бүтэн хичээлтэй учир түүнийг бодох зав чөлөө байхгүй байна гэдэгт итгэлтэй байна.

Кёнми-той автобусны буудал дээр уулзахаар хүлээж байхдаа тайван гэгч нь алхах Инү-г олж харав. Яарсан тэвдсэн шинжгүй чихэвч зүүн аядуухан алхана. Сургууль дээр гаргах түүний төв царай ямар ч үед бүхнээс сайхан харагдах юм аа.

Байз даа.. Гэхдээ тэр үнэхээр мөн үү? Эсвэл би энгийн хүнийг Инү болгож хараад байна уу? гэж бодон нүдээ онийлгоод сайн гэгч нь харсан ч яг Инү байлаа.

Кёнми- Хэн рүүгээ ингэтлээ хараад байгаа юм? гэж хэлэхтэй зэрэгцэн нүдээ хэвийн болгоод- Юу ч биш дээ.. Хараагаа шалгасан юм. гэчхээд Кёнми-тай ойр зуурын яриагаа эхлэв.

Би- Чи шинэ жилээр хэнтэй хос болох гэж байна даа?

Кёнми- ммм, Санха надтай хос болж орохыг санал болгосон болохоор түүнтэй орно доо

Би- Та хоёр төгс зохицно байх

Кёнми- Өө нээрээ тийм, Инү Сужон-той хос болох талаар Санха надад хэлсэн гэж хэлэхэд чихэндээ итгэж өгөхгүй нүдээ бүлтийлгэн суулаа.

A/N-Өгүүллэг бичээгүй удсан болохоор жоохон төсөөрчихсөн байна шүү xD. Ямартай ч уг өгүүллэг маань 3-5хэсэгт багтахаар богино өгүүллэг учир он гарахаас өмнө дуусах болно оо. Хайрлаж өгөөрэй^^❤️

𝗖𝗵𝗿𝗶𝘀𝘁𝗺𝗮𝘀 𝗦𝗽𝗲𝗰𝗶𝗮𝗹 𝗚𝗶𝗳𝘁Where stories live. Discover now