Дэлгүүр хэссэн нь

20 5 0
                                    

Тэр өдрөөс хойш Инү бид хоёр үнэхээр дотно болчихсон. Инү үргэлж надтай инээмсэглэн ярьж яг л миний найз залуу мэт бодогдох ч энэ буруу сэтгэлээ тэвчин Инү миний найз шүү дээ хэмээн өөртөө итгүүлсээр.

Өнөөдөр бага хичээлтэй байсан тул дэлгүүр хэсэх талаар Кёнми-тай ярилцав. 2 өдрийн дараа сургуулийн шинэ жилтэй учир бид даашинз авахаар тохиролцсон юм.

Кёнми- Хаашаа явах уу?

Би- Их дэлгүүр орцгооё, тэнд олон шинэ даашинзууд ирсэн байхыг харсан.

Бид ийнхүү явахаар гарахад Инү найзуудтайгаа явж байлаа. Намайг харсан даруйдаа хүрч ирэн- Хаачих гэж байгаа юм?

Би- Дэлгүүр хэсэх гэж байна.

Инү- Хувцас авах гэж үү?

Би- Тийм ээ, даашинз

Инү толгой дохин найзууд руугаа хараад- Өнөөдөр хамт гарч чадахгүй бололтой. Дараа хамт гаръя гэхэд бүгд толгой дохисоор яваад өгөв. Санха л бүлтийтлээ харсаар үлдлээ.

Инү- Хоёулаа хамтдаа явъя! гэхэд нь би нүдээ бүлтийгээд зогсчхов. Үнэхээр л тулгамдсан юм чинь т.т
Инү хөмсгөө өргөөд тэгээд яах юм гэсэн шиг л харж байлаа. Түүний энэ хачин үйлдлээс болж Кёнми бид хоёрын төлөвлөгөө нурчхав. Түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байхад Кёнми- Би Санхатай нэг тийшээ явлаа гэж хэлэн Санхаг чирсээр яваад өгөв.

Инү- За явцгаая.

-

Сургуулиас гараад одоо ч Инү-тэй юу ч дуугараагүй явж байна. Инү өмднийхөө халаасандаа гараа хийн тайван гэгч нь алхах бол би гэдэг хүн хажууд нь улаан бутарсан юм явж байлаа.

Инү- Чи надад хослол сонгож өгөөрэй

Би- Чи жинхнээсээ яриад байна уу?

Инү- Худлаа байсан бол өдийд ингээд явж байх уу?

Би- Гэхдээ... яагаад заавал би гэж? Су...жон

Инү- Сужон яасан гэж? Түүнийг надтай дотно гэж бодоо юу? гэхэд нь би толгой дохив.

Инү- Яг үнэндээ Сужон миний ихэр л дээ. Хүмүүс мэддэггүй болохоор биднийг болздог гэж ярьдаг л юм хэмээхэд нь өдийг хүртэл буруу ойлгож явснаа ухаарав. Инү-тэй их дэлгүүр рүү орон эхлээд даашинзын тасаг руу орлоо. Би аль болох энгийн, даруухан даашинз сонгож байсан ч Инү эмэгтэйлэг, халуухан харагдуулах даашинзыг санал болгож байлаа.

Инү улаан хэрнээ энгэр нь нилээн задгай даашинз бариад- Энийг өмсөөд үз, чамд зохих байх гэхэд нь толгой сэгсрээд- Хэтэрхий задгай биш байна гэж үү? гэсээр өөр даашинз харлаа. Энэ олон даашинз дундаас өөртөө тохирсон гоё даашинз олно гэдэг өвсөн дотроос зүү хайхтай л адилхан юм даа. Бүгд л гоё харагдаад, болдог бол бүгдийг нь л авмаар санагдаж байна.

Би нэгэн ягаан даашинз барин Инү-д харуултал Инү нилээн сонжин харснаа- Чамд зохино гэдэгт итгэлтэй байна уу? гэлээ.

Үнэхээр хараад байсан чинь надад зохихгүй ч юм шиг санагдаад явчхав. Инү өөр нэгэн даашинз харуулаад- Энэ ямар байна. Чамд лав төгс тохирно.

Инү ч мэдрэмжтэй юм аа.

Би толгой дохин түүнээс даашинзыг аваад хувцас солих өрөө  рүү орлоо. Одоо энэ даашинзыг өмсөн Инү-д харуулна гэхээс байж ядаж байлаа. Тэр надад дурлах болов уу? 

Даашинзаа өмсөж дуусан өрөөний толинд харахад надад лав энэ даашинз таалагдсан юм. Харин тэр юу гэх бол? Өрөөг тусгаарлаж буй хаалгыг нээхэд Инү-н харц над дээр буусан нь шууд л мэдрэгдэж байлаа. Түүний нүд рүү эгцэлж харж чадахгүй байв.

Инү- Үзэсгэлэнтэй харагдаж байна, Минсү

Түүнээс магтаал сонссондоо ч тэр үү? нүүрэнд минь инээмсэглэл тодрон Инү рүү харахад тэр ч бас над руу инээмсэглэж байсан юм.

-

Бид хувцсаа авч дуусчхаад одоо хоол идэхээр хүлээж байна. Инү ямар хослол авсан бэ гэж үү? Инү угийн царайлаг учраас түүнд бүх хослол л сайхан харагдаж байсан. Гэхдээ тэр зөрүүдэлсээр байгаад миний даашинзтай хослуулан хөх өнгийн хослол худалдаж авсан юм.

Инү- Чи хэнтэй хос болох гэж байгаа юм? гэхэд нь би юу гэж хариулах учраа олсонгүй. Гэхдээ одоо тэр миний найз юм чинь нуух зүйл юу байх вэ дээ.

Минсү- Хосоо сонгоогүй... Сонгоогүй ч гэж надтай хос болох хүн байхгүй байгаа

Инү- Тэгвэл надтай хос болоорой!

A/N-2019оны сүүлийн өдрийн мэнд! Өнөөдөр 2 парт ороод уг өгүүллэг маань дуусна шүү! Орой хүртэл шинэ хэсгийг минь хүлээж байгаарай💕

𝗖𝗵𝗿𝗶𝘀𝘁𝗺𝗮𝘀 𝗦𝗽𝗲𝗰𝗶𝗮𝗹 𝗚𝗶𝗳𝘁Where stories live. Discover now