Чи бол миний онцгой бэлэг

24 6 0
                                    

Орон дээрээ хэвтэх би Инү-н хэлсэн үгийг дахин дахин өөртөө шивнэн улайсаар сууж байна. Бусдын хувьд энгийн үг байж болох ч миний хувьд Надтай хос болоорой гэх үг хэзээ ч мартаж чадахааргүй үг шиг санагдсаар байв. Би Инү-г ахлах ангиасаа хойш л крашласан шүү дээ! Түүнтэй үг солих талаар олон боддог байсан ч тэр хэтэрхий алдартай байсан. Би өөрийгөө яг л эгэл биетэн шиг боддог байсан. Гэтэл одоо юу болсныг хараач?! Мөрөөдөл минь бараг л биелчихсэн байна шүү дээ!

Цонхон дээрээ очин хэдэн өдрийн өмнө Санта-д захидал бичэн хийсгэж байснаа саналаа. Тэр үед биелэхгүй байх гэсэн бодолтойгоор захидалаа хийсгэсэн ч Инү болон Минсү-н харилцаа тоглоом биш болсон. Минсү чи ч үнэхээр азтай юм аа!

Өлгүүрт өлгөн тавьсан даашинз руугаа харан дахин инээмсэглэлээ. Инү чи миний бүх зүйл болчихсон байна! Чи үүнийгээ мэддэг ч болоосой. Болдогсон бол одоо ч чам дээр очоод хайртайгаа хэлээд чангаас чанга тэвэрмээр байна! Хайр гэдэг үнэхээр хачирхалтай биш гэж үү?  Түүнийг бодох төдийд инээмсэглэж, харах төдийд сандаргаж чаддаг. Хайр өөртөө олон сэтгэл хөдлөлийг агуулдаг агуу хүчтэй оршил гэдгийг түүнийг харах тоолондоо мэдрэх шиг...

Би хэлээгүй байсан ч чи үүнийг сонсож чаддаг байгаасай! Би Чамд Хайртай Ча Инү

-

Өнөөдөр ямар нэгэн хичээлгүй учир гэртээ өнжихөөр шийдэв. Үнсгэлжингийн ажлаа хийж, удахгүй болох шинэ ондоо ч бэлдэж эхэллээ. Гэртээ ганцаар байсан учир утсан дээрээ шинэ жилийн дуу чанга гэгч нь тавиад даган дуулсаар гэрээ цэвэрлэж эхлэв. Эмоциндоо автсан би гэдэг хүн дүрдээ орон дуучин шиг хогийн шүүрээ микрофон болгон дуулах үед дуу тасарчхав. Нүдээ нээн эргэн тойронг харах төдийд ээж утсыг минь барьчихсан, харин Инү үүдэнд нүдээ бүлтийлгэсээр зогсож байлаа. Өөрийн эрхгүй нүүр минь улайгаад ирэв.

Ээж- Энэ хүү гэрийн гадаа байж байсан юм. Чиний найз гэсэн биз дээ.

Би- Тийм ээ.. гэхэд ээж толгой дохиод- Би аавын чинь ажил руу явлаа. Гэрт энэ жимснүүдийг тавих гэж ирсэн юм гэчхээд гутлаа өмсөн- Минсү, найздаа амттан юм уу хоол хийж өгөөрэй гээ хэлэн гараад явчхав.

Ээжийг гарснаас хойш гэр чив чимээгүй болчхов. Би ч улайсан нүүртэйгээ доош харан зогссоор. Инү яагаад юу ч ярихгүй байна аа?

Инү- Сайн дуулдаг юм байна. Дуучин болохгүй яасан юм?

Минсү- Битгий ярь!

𝗖𝗵𝗿𝗶𝘀𝘁𝗺𝗮𝘀 𝗦𝗽𝗲𝗰𝗶𝗮𝗹 𝗚𝗶𝗳𝘁Where stories live. Discover now