Хамт явна

30 8 2
                                    

Ча Инү мөн байсанд болоод ч тэр үү? Хамаг хацар  улайж нүүр минь яг л лооль шиг болчих нь тэр. Гэхдээ харанхуй байсан тулдаа Инү-г хараагүй гэж найдаж байна.

Би гэнэт түүний куртикнээс зуурсан байгаагаа санан гараа түргэн гэгч нь аваад- Юу... Нөгөө ахтайгаа андуурчихсан бололтой гэчхэв.

Инү инээх аядаад- Чамд ах байдаг гэж мэдсэнгүй хэмээн хэлэх үггүй болгочих нь тэр.

Би- Хамаатны ах гэх гээд л

Инү- Тийм байж, танайх энд амьдардаг юм уу? гэж асуухад нь шуудхан л толгой дохилоо.

Инү- Хаана юм? Хүргээд өгье?

Би- Хэрэггүй дээ, энүүхэнд байдаг юм гэхэд Инү толгой сэгсрэн над руу тонгойлоо. Бурхан минь ээ.. Бидний дунд хэр богино зай үлдсэнийг хар л даа

Инү- Санаа зовж байна гэж хэлчхээд цааш алхав. Тэр өнөөдөр намайг хэтэрхий их догдлуулаад байна. Яах вэ? Яг шатлаа..

Намайг ийнхүү мэдрэмжиндээ хөтлөгдөн зогсож байхад Инү эргэж харан- Яасан бэ? Явахгүй юм уу?

Би- Аан.. за очиж байна аа

Өнөөдөр яагаад ч юм зүрхний хэм алдагдсан өдөр байлаа. Түүнээс мэдэрсэн мэдрэмж бүр төсөөлөхийн аргагүй байсан. Одоо ингээд хамт алхаж байгаа минь ч зүүд шиг санагдсан хэвээр байлаа. Санта-д миний захидал эсэн мэнд хүрсэн бололтой.

Инү- Хараад байхад... Чи ахлах сургуульд байснаасаа ч илүү хөөрхөн болчихож!

Юу вэ? Тэр надтай нэг ахлах сургуульд явдаг байснаа мэддэг хэрэг үү?

Минсү- Чи намайг таньдаг байсан юм уу?

Инү- Мэдээж шд ээ, Багш нар чамайг үргэлж хэрэг тарьж явдаг Минсү гээд л ярьцгаадаг байсан юм. Тэр үед Минсү гэж ямархуу охин байдгийг нь харахыг хүсдэг байсан. Гэтэл нэг өдөр У багш "Минсү Минсү Минсү би чамайг яавал дээр вэ?" гэсээр чамайг чихэдчихсэн явж байсан юм л даа. Тэгээд л чамайг таньдаг болсон гэхэд нь гэнэт өөрөөсөө маш их ичиж эхлэлээ.

Өмнөх жилүүддээ яагаад сайн охин байгаагүй юм бэ Ким Минсү?

Би- Чамайг ийм яриасаг гэж хэзээ ч бодож байсангүй.

Инү- Чамтай л их яриад байгаа бололтой гэж хэлэхийнхээ зэрэгцээ түүний инээмсэглэж байхыг нүднийхээ үзүүрт харав.

Тэр хэтэрхий шударга биш байна гэж үү?

Бид ийнхүү ойр зуурын зүйлийг ярьсаар төд удалгүй гэрийн үүдэнд ирчихсэн байв. Түрүүхэн ядарч байсан би гэдэг хүн яаж ийм хурдан ирчихсэнээ ч ойлгосонгүй. Магадгүй Инү байсан болохоор уу?

Би- Энэ манай гэр байгаа юм. Хүргэж ирсэнд баярлалаа гэж хэлээд орохын даваан дээр Инү- Маргааш сургууль руу хамтдаа явцгаая!

Би- Хичээлийн цаг чинь таарах болов уу? Би эрт явна.

Инү- Надад ч бас эрт очиж хийх зүйл байгаа хэмээн инээмсэглэлээ. Түүний үгэнд хариу болгон толгой дохиод гэр лүүгээ оров. Өрөөндөө хурдхан гэгч нь гүйн ороод цонхоороо түүний явахыг харлаа.

Ча Инү чи миний бодсоноос ч сайн юм. Ийм хүнд дурласан би дэндүү азтай мэт санагдаж байна шүү! Санта ч тэр миний захиаг уншиж түүнийг надад бэлэглэж байгаа бололтой. Хувцсаа солин зочны өрөөнд зассан байх гацуур модныхоо чимэглэлийг харлаа. Нэг чимэглэл бусдаасаа илүү тод харагдах ба түүн рүү дөхөж очиход Инү бид хоёрын хамт алхсан, ярилцаж байсан үйлдэл бүр харагдаж байлаа. Тийм ээ! Зул сарын баяр минь чамд баярлалаа.

Хичээлээ хийхээ ч умартан орондоо орон Инү-гийн талаарх бодлоо үргэжлүүлэв. Сүүлд Инү "надтай хамт явах" талаар ярьсныг санан маргааш ямар хувцас өмсөхөө шийдээгүй байгаа саналаа. Орноосоо год хийтэл босон хувцасны шүүгээгүй нээгээд урдаа хэд хэдэн хувцас барьж үзэв. Надад үнэхээр өмсчих хувцас юу ч алга шив.

A/N- хайрлаж өгөөрэй, сэт бичээрэй💕

𝗖𝗵𝗿𝗶𝘀𝘁𝗺𝗮𝘀 𝗦𝗽𝗲𝗰𝗶𝗮𝗹 𝗚𝗶𝗳𝘁Where stories live. Discover now