⭕️⭕️⭕️ Өрөөний хамтрагч ⭕️⭕️⭕️ 6-р хэсэг
Намжүн надруу харснаа намайг ширтсээр байв. Би гайхсан ч бас таалагдаж байлаа. Тэр удаан харсны эцэст миний хацрыг зөөлөн барьж байгаад өөртөө ойртуулав. Миний зүрх үнэхээр хурдтай цохилж байна. Яг л биеэсээ гарч ирэх гэж байгаа мэт. Би сандарч бас ичиж байв. Тэр миний уруул дээр удаанаар , зөөлхөн үнсэв. Тэр уруулаа салган инээмсэглээд дөнгөж гэгээ орж байгаа цонх руу харан " Чи харж байна уу, харанхуй болдог ч эргээд нар гардаг гэдгийг? " гэж хэлээд дахин юу ч дуугаралгүй өрөөндөө яваад орчихов. Би уруулаа барьж үзээд яг л түүн шиг инээмсэглэлээ. Орондоо орон саяны явдлыг бодсоор унтав. Миний анхны үнсэлт.Өглөө орон дээр нар тусан , төөнөхөд л би арайхийн сэрлээ. Шөнөжингөө юм цэвэрлэсэн болохоор ядарсан гэж жигтэйхэн. Би өндийн суугаад үсээ дээшээ шуучихаад өрөөнөөсөө гаран өчигдрийн явдлын бодоход миний нүүрэнд улаа бутран ягаарч байлаа. Угаалгын өрөө орж нүүрээ угаан үсээ янзалчихаад гал тогооны өрөө орвол хэн ч алга. Том өрөөнд ч бас. Намжүний өрөөнд орвол бас л хэн ч алга. Гэхдээ түүний өрөө их гоё юм. Том, саруулхан. Гоё ч тохижуулсан. Би тэндээс гаран түүнийг гарсныг мэдээд өөртөө өглөөний цай бэлдэхээр дахин гал тогооны өрөө орлоо. Хачиртай талх, аяга сүү тавиад өөрөө өөртөө сайхан хооллоорой хэмээн хэлчихээд идлээ. Цадаад босон угаалтуурт аягаа хийчихээд цагаа шалгахаар өрөө рүүгээ оров. Хөөх, бүхэл бүтэн 13:00 цаг. Үнэхээр аймар унтжээ. 1 цаг болж байхад өглөөний цайгаа уудаг хүн байдаг болов уу? Хаалга дуугарах чимээнээр гарвал миний хүлээж байсан хүн биш өөр нэг хүн зогсож байв. Гэхдээ тэр нь бүр эмэгтэй хүн...
Шүүмжлэл авна Воте дарж урам хайрлаарай