⭕️⭕️⭕️ Өрөөний хамтрагч ⭕️⭕️⭕️ 8-р хэсэг
Би үнэхээр тэнэг юм. Түүнийг ХАЙР ГЭЖ ИТГЭЖ БАЙСАН.
Ийнхүү сүүлдээ надад уйлах ч тэнхэл үлдсэнгүй. Тэр хоёр юу хийж байгаа бол? Миёон Миёон Миёон. Хөгийн эмэгтэй. Гэхдээ Намжүн бид хоёр танилцаад удаагүй. Би дөнгөж өрөө хөлслөгч төдий байхад яг юундаа уйлаад байгаа юм. Одоо хүчтэй байх хэрэгтэй.Бид дүрэм гаргасан. Ээлжилж хоол хийнэ. Өнөөдөр миний ээлж учир би хүйтэн шалан дээрээс хөлөө зөөж ядан босоод гарлаа. Тэд алга. Магадгүй өрөөндөө эсвэл гадагшаа гарсан байх. Тийм дээ тэд чинь хосууд шүү дээ. Гунигтай бодлууд толгойд минь эргэлдэж гал тогоо руу орон хоолоо хийж эхэллээ. Ойролцоогоор 1 цагийн дараа хийсэн хоол минь ч бэлэн болж 3 тавганд аягалчихаад , өөрийн аягатай хоолоо идэж эхэллээ. Намайг хоолоо халбагадаж суутал түлхүүр хаалганд зоогдох чимээ гарч Намжүн болон Миёон орж ирлээ. Тэд инээмсэглэж байна. Гайхалтай. Дахиад л дотор минь сонин болж уйлах гээд байсанд би бушуухан босоод " Хоол хийчихсэн. Сайхан хооллоорой " гэж хэлэн өрөөндөө яван орлоо. Шууд л орондоо орон хэвтэн нүдээ анив уу үгүй юу зүүд нойрны ертөнцөд очив.
Намайг сэрээсэн зүйл нар биш байлаа. Гадаа нар ч гараагүй байна. Харин Миёон байсан юм. Тэр миний гарыг хэд хэд цохиод сэрээсэн.
Миёон: Өнөөдөр гарч хүнсээ цуглуулна. Гарцгаая. Гадаа Намжүн хүлээж байгаа. Би ч бас гарч байя. Чи ардаас гараад ирээрэй.
Би: Юу, Аан За За .
Инээдтэй юм. Хамгийн их үзэн ядаж байгаа хоёр хүнтэйгээ хамтдаа дэлгүүр орно гэдэг. Би гадаа хүйтэн байгаа учир жинсэн өмд, малгайтай цамц өмсчихөөд тэдний араас гарлаа. Маргааш хичээлтэй. Юмаа бэлдэх хэрэгтэй юм байна. Намайг гартал тэр хоёр...