7р хэсэг

54 3 0
                                    

⭕️⭕️⭕️ Өрөөний хамтрагч ⭕️⭕️⭕️ 7-р хэсэг
Тэр нь бүр эмэгтэй хүн шүү. Миний дотор гал асах шиг л болов. Би биеэ барин түүнээс хэн болохыг нь лавлан " Сайн байна уу,  таныг хэн гэдэг вэ " хэмээн асуувал тэрээр намайг дээрээс доош нэг харснаа миний хүсээгүй хариу болох " Намжүний найз охин байна " гэж хэллээ. Би санамсаргүй гартаа барьж байсан аягаа унагаан хагалчихлаа. Намайг доош суун хагарсан хэлтэрхийнүүдийг цэвэрлэн сууж байтал гаднаас Намжүн орж ирээд " Хаалга яагаад онгорхой байгаа юм ? " гээд өнөөх хүүхэн рүү хараад царай нь барайн " Миёон чи энд " гээд ээрч мууран таг зогсчихов. Өнөөх Миёон гэгч нь Намжүн рүү хараад " Өө , хайрт минь чи ирчихээ юу, чамайгаа ямар их санаваа. " гэж нялуурахад би гараа эсгэчихлээ. Намжүн над руу харж " Зүгээр үү Жэнни " гээд миний цус гарч байгаа гар лу минь харч хэллээ. Миёон бидэнрүү муухай харж " Та хоёр бие биенээ их сайн таньдаг бололтой тийм үү " гэв.
Намжүн: Тэр өрөө хөлсөлж байгаа юм.
Миёон: Хөөх, яг л хосууд шиг харагдлаа. Танайх огт өөрчлөгдөөгүй байна шүү. Миний өрөөг энэ охинд өгсөн үү?
Намжүн: Чиний өрөөг агуулах болгочихсон. Чи бүхэл бүтэн 5 жил ор сураггүй алга болчихоод гэнэт гараад ирчихсэн. Би чамайг мартсан Миёон.
Миёон: Би заавал явах хэрэгтэй байсан юм.
Чи намайг ойлгохгүй байна. Гэхдээ өнгөрснийг яриад яах вэ?
Би: Би өрөөндөө оръё доо. Та хоёрт ярилцах зүйлс байгаа бололтой. Хэмээн гунигтай өгүүлчихээд өрөө рүүгээ орлоо.
Би одоо хүйтэн шалан дээр суун уйлж байна.  Миний сэтгэлийг хэтэрхий их хөдөлгөчихөөд юу ч үгүй ингээд дуусгах байсан юм уу? Би үнэхээр тэнэг юм. Түүнийг ХАЙР ГЭЖ ИТГЭЖ БАЙСАН.
   Сонирхолтой үйл явдлууд одоо л эхэлж байна.ххххх

Өрөөний ХамтрагчWhere stories live. Discover now