Төгсгөл

74 5 0
                                    

⭕️⭕️⭕️ Өрөөний хамтрагч ⭕️⭕️⭕️ 12-р хэсэг ( Төгсгөлийн хэсэг )
Миёон араасаа нэг зүйл гаргаж ирэн Намжүн рүү харлаа. Түүний гаргаж ирсэн зүйл бол хурц иртэй хутга байв. Би үнэхээр их айж " Чи наадхаараа яах гээд байгаа юм " гэж сандран хэлвэл Миёон " Ингэх гэж байна " гээд Намжүнийг хутгалчихлаа. Гэрээр дүүрэн миний орилоон. Намжүн цус урсан гарч байгаа хэвлий рүүгээ харч :
- Жэнни, яг одоо яв. Тттэгэхгүй бол гээд доошоо унаад өглөө. Мэдээж би түүнийг орхиж хаашаа ч явахгүй. Миёон " Чи л эхэлсэн хонгор минь " гээд хутгаа яг л өөрийгөө хороосон мэт Намжүний тэнд тавьчихаад гаран явлаа.

Намжүн үхэтхийн унав. Би хамаг хурдаараа л түргэн дуудав. Түүн дээр очиход тэр жижигхэн нүдээрээ хараад миний гарыг атган " Хэрвээ би үхчихвэл битгий миний араас харамсаарай " гэлээ.
Би: Үгүй ээ, чи яагаад үхнэ гэж. Хоёулаа үүрд хамт байна. Ойлгосон уу?
Намжүн: Хайртай. Ядаж үхэхээсээ өмнө хэлэх хэрэгтэй байх. Ким Жэнни би чамд хайртай. Ингэж хэлэхэд нь би уйлав. Нүднээс гарах шингэнийг хянаж чадсангүй. Удалгүй түргэн ирж Намжүнийг аван явахад нь би таксигаар араас нь явлаа.

Эмнэлгийн цагаан хонгил. Хурц үнэр. Хагалгаа хийж байна гэсэн бичигтэй өрөөний гадаа сууна. 1 цаг 2 цаг ... 3 цагийн дараа эмч гарч ирлээ.
Би: Эмч ээ. Намжүн зүгээр үү, хагалгаа амжилттай болсон уу?
Эмч: Энэ хүүхэд өөрөө их тэсвэр тэвчээртэй юм. Тийм учраас хүнд хагалгааг даван гарч чадлаа. Гэхдээ сэргэх гэж нэлээн удах байх.
Би: Үнэхээр их баярлалаа эмч ээ. Үнэхээр их.
Тэр өдрөөс хойш 2 сар өнгөрчээ. Гэвч тэр сэргэсэнгүй хэвээр. Энэ 2 сарын хугацаанд түүний ээж аав, найзууд , Тэхён ч бас ирэв. Тэр одоо найз охинтой болсон ба Ким Юуна гэнэ. Үнэхээр хөөрхөн охин. Тэр хоёр бие биендээ их хайртай. Би хичээлдээ явж ирчихээд Намжүнийг харна. Харин тэр нэг өдөр түүний дэргэд хэвтэж байхад миний гаранд дулаахан нэг зүйл мэдрэгдэв. Тэр сэрчихлээ. Эмч ээ, эмч ээ.

🖤 2 жилийн дараа 🖤
Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Миний найз ингээд л нөхөрт гарчихлаа шүү дээ.
Өнөөдөр бол миний хуримын өдөр . Би Намжүнтэй гэрлэх гэж байна. Жисү, Лиса, Ружэ гурав миний өмнөөс л догдлоод байна. Миёон дахиад л гадаад руу зугтчихсан. Хаана байгааг нь хэн ч мэдэхгүй.
Эрхэм хүндэт Жэнни... Намжүн та....
Тийм ээ би зөвшөөрч байна
Би ч бас . Ийнхүү албан ёсоор бид эхнэр нөхөр боллоо. Өмнө нь мэдрэгдэж байсан тэр амт. Түүний уруул. Би цэцгээ шидэхэд Юуна дээр таарлаа. Тийм ээ. Харанхуй болдог ч эргээд нар гардаг.

миний өгүүллэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Миний өгүүллэг бага ч болов таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй

Өрөөний ХамтрагчWhere stories live. Discover now