11хэсэг

50 3 0
                                    

⭕️⭕️⭕️ Өрөөний хамтрагч ⭕️⭕️⭕️ 11-р хэсэг
Тог Тог Тог... Хөгжилтэй байдлыг эвдэн чимээгүйхэн хаалга тогших чимээ гарлаа. Бид хоёр бие биерүүгээ харан хэн нь тайлах вэ гэсэн янзтай байв. Эцэст тэр тогшилт ч хурдасч чангарч байлаа. Намжүн очин амьсгаа аван тайлахад илгээмж ирсэн байв. Бид хоёр задлан үзэхэд дотроос нь нэгэн захидал гарч ирэв. Намжүн амандаа уншин дуусаад инээмсэглээд " Манай ээж эдгэрсэн гэнээ. Би үнэхээр баяртай байна " гээд намайг тэврэн аваад уйлж эхэллээ. Би яг ямар өвчин тусчихсан байсан юм бол гээд асуух гэж байсан ч түүнийг бодоод чадсангүй. Тэр орой хоолоо идэн өрөө өрөөндөө орон унтлаа.
🖤 7 хоногийн дараа 🖤

Өглөө хаалга Тог Тог Тог хэмээхэд би гарвал Намжүн ч бас гарч ирэн " Өглөөний мэнд " гэчихээд хаалгаа нээв. Үзэгдэж харагдаагүй Миёон зогсож байв. Гэхдээ тэр их л ёжтой царайлж өсгийтөө дуугарган орж ирээд " Харанхуй болдог ч буцаад л нар гардаг. Гэхдээ буцаад харанхуй болдог тийм биз " ? Гэж сонин үг хэлэн одоо ч хаалганы урд зогсох муухай царайлсан Намжүн дээр очоод " Чи өөрөө л эхэлсэн хонгор минь. Би чамайг зовоохгүй гэсэндээ явсан ч харин чамайг намайг мартана гэж санасангүй " гээд яг л шулам шиг муухай бас чанга инээгээд :
- Хөгийн санагдсан шүү. Надтай хамт явснаа ЗАЙЛ гэж хэлэхэд чинь гэв.
Намжүн: Тийм ээ, зайл гэж хэлсэн нь ч болсон. Миний сэтгэл аль хэдийн хөрчихсөн. Ийм байхад чи надтай байгаад юу хожих юм.
Миёон: Хөөрхий Жэнни. Чамайг явсны дараа үнэхээр гутрах байх даа
Намжүн: Олон юм чалчихаа болиод явж үз.
Би: Ч-чи Ю-юу яриад бай-байгаа юм. Гэж ээрч мууран хэлэхэд
Миёон: Энийг л хэлж байна гээд араасаа нэг зүйл гаргаж ирэн...

  

Өрөөний ХамтрагчWhere stories live. Discover now