9 хэсэг

47 3 0
                                    

⭕️⭕️⭕️ Өрөөний хамтрагч ⭕️⭕️⭕️ 9-р хэсэг
Намайг гартал тэр хоёр байсангүй. Эзгүй гудамжинд би ганцаархнаа. Би залгахыг хүссэнгүй. Тэр Миёон л албаар намайг хорлосон байх гэж бодоод гудамжны үзүүрт байх зайрмагны мухлагаас шоколадтай зайрмаг аван гэртээ орлоо. Мухлагны эгч хар хүйтэнд зайрмаг авч байгаа намайг нэг харчихаад торхтой зайрмагаа сарвайлган өгөв.

Угаасаа би гарахыг тийм ч их хүсэхгүй байсан болохоор харин ч баярлаж байлаа. Удахгүй болох шалгалт , маргааш орох хичээл гээд үнэхээр их хийх зүйл байсан болохоор зайрмагаа хурдан хурдан долоож дуусган өрөө рүүгээ яаран оров. Би өөрийгөө хэн болоод байгааг, яг юунд харамсаж гуниглаад байгааг огтхон ч ойлгохгүй байсан юм. Магадгүй хайр дэндүү хүчтэй болохоор намайг сүйрүүлэхээр шийдсэн байх л даа.

Одоо би хичээлдээ анхаарах нь л чухал. Сайн дүнтэй төгсчихвөл их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой. Тэгж байж л эгчийгээ зовоохгүй санаа амар байх болно. Эгч гэснээс хэдэн хоног эгчтэйгээ яриагүй учраас бага зэрэг санаа зовж бас гомдож байлаа. Учир нь тэр надтай нэг ч удаа холбогдсонгүй. Түүний дугаарыг хийтэл эгчийн минь инээмсэглэсэн зураг над руу харж байв. 3 дуудаж сая л нэг юм авлаа.
Жиёон эгч: Байна уу?
Би: Байна байна. Та ямар муухай юм бэ? Надтай нэг ч ярисангүй шд. Хаана амьдарч байгаагаа ч хэлээгүй байж.
Жиёон эгч: Гомдчихсон уу. Ммдада. Эгч нь харин завгүй гүйсээр л байна. Өглөө ажилдаа гарчихаад орой л ирж байна. Ингэж байж л сард 500,000 вон авах боломжтой гэсэн. Эгч нь гайгүй байгаа. Чамаар юу байна. Түрээслүүлж байгаа залуу чинь хэр хүн байна?
Би: ( Ёооё, бодохгүй байя гэхээр ) Түүний талаар битгий дурсаа.
Жиёон эгч: Юу вэ? Муу хүн байна уу? Өөр газар олох уу? Уг нь дажгүй л харагдаж байсан шд.
Би: Ю-юу. Тийм б-бишээ эгч ээ ( Ээрч муурах )
Ардаас: Би тийм ч муу хүн биш шүү...
   

Өрөөний ХамтрагчWhere stories live. Discover now