Тэр бүх халуухан үйл явдал өрнөн байхад архиндаа халцгаасан дөрөв маань тултал нь наргихаар шийдсэн бололтой.
Аль хэдийнээ дуу шуу орсон Кихён инээд алдсаар Хёну болон Хусогийг шахсаар байх бол Хёнвон ч архинд уруулаа ч хүргээгүй Хусогийг ятгах гэж оролдоно.
-Та уухгүй байж яаж хөгжилдөх юм бэ? Ганцхан хундага шүү дээ гэсээр талимаарсан нүдээрээ Хусог руу харахад өнөөх нь санаа алдсаар өргөж буй хундагыг нь ширээн дээр тавиад
-Ядаж нэг нь эрүүл байх хэрэгтэй биздээ? Тэглээ ч чи хэтрүүлж байна. Маргааш бие чинь тавгүйрэх болно шүү дээ гээд санаа нь илт зовон асуух бол Хёнвон ганцаараа инээсээр л байв. Тиймээ согтсон Хёнвон бол айлгүй инээд алдагч.
Хусог ганцаараа арайхийн л өнөө гурвыг гэрт нь эрүүл саруул авчрах бол Хёну гэнэт л юу ч болоогүй мэт алхаад өрөөрүүгээ орчихов. Харин Кихён одоо ч уумаар байна гэсээр шулганах аж.
Хусог арайхийн юмаа эмхэлчихээд угаалгын өрөө рүү ороод иртэл……… Хёнвон Кихён бие биенээсээ зуурчихсан инээд алдаад зогсож байв. Үнэхээр хоромхон зуур л угаалгын өрөө орсон шүү дээ. Хусог ч өнөө хоёрыг барилцаад авах вий хэмээн айж байтал Кихён ч Хёнвоны хацар дээр нэг сайн үнсэж авахад Хусог өөрөө уучихсан гэдэгт итгэх шахав.
-Энэ нөхөр бол жинхэнэ тэмцэгч!!! Би чамаар бахархаж байна !! хэмээх бол өнөө Хёнвон нь ч ичих шиг болсноо Кихёний хацрыг зөөлхөн чимхээд
-Кихёнаа~~ Би цаашдаа ч тэмцэх болноо!! ЧИНИЙ ТӨЛӨӨ!!
-Зөв!!! Чаэ Хёнвон эр хүн
-КИХЁНАА
-ХЁНВОНАА
-ХАЙРТАЙ ШҮҮ гэсээр бие биенээ тэврээд л уйлж гарав. Эрүүл үедээ хонь чоно шиг л тэрсэлддэг хүмүүсийг ийн хоёр биедээ хайр зарлахыг харсан Хусог багахан цочролд орсон ч бушуухан утсаа гаргаж ирээд бичлэг авч эхлэв. Энэхэн боломжийг яахан алдаж зүрхлэх билээ.
-За эхнээс нь хэлээрэй гээд өнөө хоёрыгоо дуудтал Кихён Хёнвоны хацрыг өөртөө наагаад
-Энэ залуу өндөр л болохоос биш!! Төгс хүн!! гэх бол өнөөх нь улаа бутран инээгээд
-Үгүй дээ!! Чи минь л намхан болохоос биш төгс гээд л ойлгомжгүй магтаал ч гэх үү, доромжлол ч гэхүү үгсийг хаялж гарлаа. Хамгийн сонирхолтой нь энэ хоёрын драма үүгээр дууссангүй. Хөтлөлцөөд нөхөрлөлийн тухай дуу хүртэл дуулахад Хусог золтой л саваад уначихсангүй. Энэ тохиолдолд хамгийн хорон нь Хусог байх ба дараа нь энэ хоёрыг атгах хангалттай баримттай болж байсан юм…………
![](https://img.wattpad.com/cover/204300382-288-k314466.jpg)