<Болсон явдал>
-Хэд хоногийн өмнө-
Минхёгийг явах тухай хэд хоногийн өмнөхөн Чангкюн олоод мэдчихсэн байв.
-Минхёг ах үнэхээр явах гэж байгаа юмуу? гэсээр Кихёнаас асуух бол өнөөх нь камераа тохируулангаа гүүрний нэг доороос нэг дээрээс өнцгөө олохын тулд ийш тийш гүйсээр харин түүнээс мэдээлэл олж авахын тулд Чангкюн ийнхүү үүрээр босч даган гарсан нь энэ байв.
-Удахгүй явахаар болсон. Та хоёрт хэцүү байхыг мэдэж л байна. Гэхдээ тэр үүрд явна гэсэн үг биш шүү дээ. Хэдхэн жил…… Тэгээд л буцаад ирнэ.
"Танд ч тэгэж хэлэх амархан л даа. Бидний харилцаа дөнгөж эхэлж байхад тэр явчихвал ……… " гэж бодсон дүү нь мандаж буй нарны туяа руу санаа алдан зогсохыг харсан Кихён түүний зургийг гялс хальсан дээр буулгаад
-Им Чангкюн үнэхээр дурлачихсан хэрэг үү? гэсээр доогтой инээхэд Чангкюн
-Ахаа, та ядаж хаашаа явах, хэзээ явахыг нь хэлж болохгүй юу? Жүхон бид хоёр явахаас нь өмнө хэдэн зүйл бэлдэх гэсэн юм? гэв.
Эвтэйхэн шиг төгс жүжиглэлтээр хуурахыг даанч Кихён анзаарсангүй.
Хангалттай мэдээлэлтэй болсон Чангкюн гунигт төрхөө хоромхон зуур алга болгон Жүхонтой ярихаар яаравчлана.
Харин энэ үеэр Жүхон Хёнутай ярилцахаар бүжгийн студи дээр нь ирсэн байлаа. Өдөржин түүнтэй наалдаад байсан Жүхонийг ямар нэг зүйл хүсч байгааг Хёну төвөггүйхэн ойлгоод хамтдаа хооллонгоо асуух нь тэр.
-Жүхонаа? Надад юу хэлэх гээд байна?
-Үнэндээ ахаа? Бид гурвыг……
-Тэрэнд би ач холбогдол өгөхгүй байгаа. Харин гэр бүлийн хооронд ямар нэг хагарал үүсэхийг би зөвшөөрөхгүй гээд ширүүхэн анхааруултал багахан эмээх шиг болсон Жүхон
-Т-тийм зүйл болохгүй ээ. Харин би Минхёг ахыг явуулмааргүй байна гээд итгэлтэйхэн дуугартал Хёну тайван гэгч нь хоолоо идэнгээ
-Явна гэдгийг нь мэдчихсэн юмуу? Тэр явах хэрэгтэй. Эмээ нь-- гэвэл Жүхон
-Тиймээ би мэднэ. Тийм учраас танаас гуйх зүйл байна. Та бол миний аврагч. Бүгд л надаас эмээж, юу ч хийж чадахгүй гээд хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин та надад боломж олгосон. Хүссэн бүхнээ хийгээд жаргалтай амьдар гэж та хэлсэн. Одоо миний гуйх зүйл миний аз жаргал болохоор……… гэх нь тэр.