_10_

486 51 16
                                    

-За!! Эр хүн шиг асуудлаа шийдэцгээе!

Минхёг ийн хэлчихээд дээгүүрх цамцаа тайлахад Чангкюн их л гайхшран

-Ахаа?? Арай та үнэхээр……… гэхэд Жүхон гэнэтхэн л

-Барилдъя гэж үү? гэх нь тэр. Мэдрэмжгүй түүний хариултанд Минхёг шуудхан л дээр нь гарч суугаад

-Жүхонаа~~ одоо том болцгооё. Аливаад бэлгийн харьцаа л хамгийн шилдэг асуудлыг шийдэгч байдаг юм гээд хувцсыг нь тайлах гэж оролдох бол Жүхон нүдээ томруулсаар эсэргүүцэх гэж тийчлэх аж. Гэвч Жүхонийг хүчтэй гэдгийг Минхёг мартаж гэнэ. Хоромхон зуур доороо оруулах Жүхон хорон гэгч нь мушилзах бол цаана нь Чангкюн

-КИХЁН АХАА ГУЙЯ НАМАЙГ ЭНДЭЭС ГАРГААЧ!!! Та намайг энэ хоёр араатантай үлдээж болохгүй ээ……… би жаахан хүүхэд шүү дээ АХАА!! хэмээн хамаг чадлаараа хаалга нүдэж эхлэтэл Жүхон босч ирээд Чангкюныг цохиод унагаачихав.

-Би чамайг үзэн ядаж байна!!!

Манаран унасан Чангкюны уур гэнэт дүрэлзсэнд Жүхонийг хүчтэй хана руу түлхэж орхиход өнөөх нь багахан гэгч нь толгойгоо цохичихов. Уур хилэн дүрэлзсэн хоёр залуу хоорондоо зууралдан эргэн тойронд байх тавилгуудыг сүйтгэн толио хүртэл хагалан дүрэлзсэн зодоон хийж байхад Минхёг тухтай гэгч нь хэвтэнгээ өнөө хоёрыг харангаа тохиромжтой цагийг хүлээнэ. Чангкюн Жүхонийг өвдөглөн унагаагаад бархирч эхлэнэ.

Дотроо буглах тэр үгсээ урсгана.

-Үзэн ядаж байна гэнээ? Яалаа гэж?? Би чамд ямар гэм хийсэн болоод чи намайг үзэн ядаж байгаа юм? Чиний төлөө, чиний төлөө чамд Минхёг ахтай байх зай өгч байхад ……… Чамаас зууран байж хажуудаа байлгах боломж байсан ч би чамайг л бодсондоо бүх зүйлийг гаргуунд нь гаргаж байна!!! Чамд хангалтгүй байна уу?? Новш оо!!!

Нударгаа зангидан цохиж байсан ч удалгүй цохихоо болин чимээгүйхэн мэгшиж эхлэх Чангкюны нулимс аман дах цустай нь холилдон амтагдах ч түүнд хамаа байсангүй. Харин Жүхон хүндүүр оргих нүдээ анингаа амьсгаагаа арайхийн дараад

-Чамтай хамт баймаар байна шүү дээ…… Чи надад хэрэгтэй! Гуйж байна……… Битгий ингэ--- гэх нь тэр.

Тэдний уянгын хайлалыг Минхёгийн хүчтэй хазалт өндөрсгөсөнд өрөөгөөр дүүрэн хашгирах дуу хадна. Гарандаа шүдний улаан ормоор тамгалуулсан хоёр нулимстай нүдээр Минхёг руу ширүүхэн төөнөхөд өнөөх нь огт юу ч хийгээгүй хүн аятай

+NO X CLUB+ [ ДУУССАН ]Donde viven las historias. Descúbrelo ahora