Шөнө дунд болж намгүм айлчилсан тэр л цаг үед Чангкюн халуун тэврэлтүүдэд арайхийн амьсгалсаар сэрэх ажээ. Хоёр талд нь үнэгчлэн унтах хоёр ах нь түүний боссоныг ч үл анзааран нам гэгч нь унтана.
Бүрхэгхэн өдөр байсан болоод ч тэрүү шөнийн тэнгэр гялалзах одгүй дүнсгэр. Харин Чангкюн агаар амьсгалах санаатай үүдэндээ гарч зогсоод одгүй тэнгэр өөд гүн гэгч амьсгал авч, буцан гаргана. Тэрээр ах нартаа дэндүү гэмээр хайртай. Одоогийнх нь амьдрал түүнд хангалттай жаргалтай боловч нэг л зүйл дотрыг нь бачимдуулна. Яагаад хоёр ахтайгаа үерхэхээр болчихов? Учир нь хоёуланд нь хайртай болохоор уу?
Анх энд ирэхэд Минхёг Хусог хоёр туйлын найрсагаар угтан авч эрхлүүлдэг байсан үеэ дурсан санасан түүний нүүрэнд бяцхан инээмсэглэл тодров. Харин Жүхонтой уулзсан анхны өдөр? Тиймээ, тэр анх харсан өдрөө л дурлаж орхисон юм. Анхны харцаар дурлана гэдгийг шоглоом болгодог түүнд өөрөө жинхнээсээ анхны харцаар дурлачихна гэж санаагүй билээ. Өхөөрдөм төрхтэй боловч түүндээ баймааргүй сэтгэлийн хадтай И Жүхон. Ямар ч хүнийг өөртөө татах далд увидас түүнд байдаг.
-Би тоглоом тоглохдоо тааруу, гэхдээ хамт байхад зугаатай хүн шүү гээд хацарны хонхорхойгоор мэндлэх өхөөрдөм төрхөнд Чангкюн живж орхисон юм. Бостонд эрэгтэй хүнд дурлах бүү хэл, охидыг ч тоож хардаггүй түүнд Жүхон тархин дундуур нь дэлсэх шиг л хүнд цохилт болсон.
Гэвч тэрээр мэдрэмжээ нууцхан хадгалж байхдаа гайхалтай том нууцыг олж мэдсэн.
-Би Минхёг ахад их сайн. Бусад ах нарыг хайрладагаасаа илүү их сайн гээд эв хавгүй ичингүйрэх төрхийг тодхон санах Чангкюн.
-Минхёг ах ч чамд сайн шүү дээ, өөрт нь яагаад хэлж болохгүй гэж Чангкюн гуниг тээн хариулахад Жүхон мөн л гуниг дүүрэн инээмсэглэлээр
-Байнга л ганц бие төмсний тухай ярьдаг шүүдээ, ингээд л хажууд нь эрхлээд л баймаар байна гэв.
Түүний хариулт дэндүү цагаахан байсан юм. Тэгээд л байж болох гарцыг хайж олсон Чангкюны заль юу байв? Жүхонийг өөрийн болгож басхүү түүнийг жаргалтай байлгах хамгийн аюулгүй арга бол………
-ЮУ?? Гурвуулаа үерхэнэээ?? Тийм зүйл байх боломжгүй гээд л Жүхонийг амаа ангайгахад Чангкюн хааж орхиод