_1_

724 58 29
                                    

-Төмс байхын давуу тал юу гэж бодож байна? гэсээр Минхёг амандаа чипс хийнгээ Жүхон руу нүдээ томруулан асуутал өнөөх нь

-Яаж мэддэг юм? Зүгээр л чипснээсээ өгөөч дээ гэх аж.

Харин Минхёг духан дээр нь алгаа наан толгойгоо сэгсрэнгээ

-Чи илүү мөнгө үрэхгүй гэсэн үг. Чи зөвхөн өөрөө өөртөө л мөнгөө зарцуулж амьдрана. Ямар ч илүү өртөггүй гээд л их бахархан ярих бол хойно нь зогсох Хёнвон шуудхан л чипсийг нь булааж аваад

-Төмс ногоо ярихын оронд явж ажлаа хий гэсээр гал тогоо руу орчихов. Минхёг олзоо булаалгасан араатан аятай хойноос нь ширтэж байтал Чанкюн иштэй чихэрнээсээ Жүхон, Минхёг хоёрт өгөнгөө

-Тэгвэл сул тал нь юу юм? гэх аж.

Чанкюн бол хамгийн бага нь хэрнэ  насандаа баймааргүй ухаалаг жаал юм.

-Мэдээж сул тал нь............ ммм бодож үзээгүй юм байна гэсээр Минхёг өөрөө ч бодож эхлэхэд Жүхон гэнэт л толгойд нь ямар нэг зүйл орж ирсэн мэт гараа өргөн "би би" гэв.

-За хөөрхөн өө? гэвэл өнөөх нь

-Минхёг ах шиг ааш муутай болно гэх нь тэр.

-ЯАА!! наад амаа... би тийм биш!!!

-Ийийийийий

-Жүү~~ битгий уйл гээд Чанкюн бие нь том ч ухаан багатай Жүхоний нулимсыг арчиж өгөв.

Энэ 3 ыг ийн уйлалдан байтал гал тогооноос гартаа хутга барьсан Кихён

-И МИНХЁГ!! ЯАХ ГЭЭД ХҮҮХЭД УЙЛУУЛААД БАЙГАА ЮМ? гэсээр орж ирэв.

------

Энэ бол " NO X " клубынхан. Тэд бол уран бүтээл туурвих зорилгоор нэгдсэн залуус.

Сон Хёну бол клубын ахлагч мөн бүжигчин бөгөөд энд тэнд ажил ихтэй учир тун завгүй явна.

Харин Юү Кихён бол клубын бүхий л үйл ажиллагааг удирддаг бөгөөд мэргэжлийн зурагчин юм. Мөн түүний нуугдмал авьяас нь гайхалтай хоолойтой учир үе үехэн дуудлагаар уригдан дуулах үе ч гарна.

И Хусог бол тэдэн дундаа хамгийн баян нь бөгөөд дуу бичих авьяас нь өндөр хөгжсөн уран бүтээлч билээ.

Чаэ Хёнвоны хувьд бүжиглэх үедээ бүжиглэж, загвар өмсөгчийн агентлэгт модел хийдэг нэгэн.

И Минхёг бол зураач. Тэр гадуур гарахын оронд гэртээ уран бүтээл туурвихыг илүүд үздэг нэгэн.

+NO X CLUB+ [ ДУУССАН ]Donde viven las historias. Descúbrelo ahora