Хөөрхий Жүхон шийтгэлээ биелүүлэхийн тулд хар шилэн тирко болон өхөөрдөм даашинз өмсөх гэтэл таарсангүй. Хүчээр чихэн байж оруулсан ба цахилгааныг нь таталгүй арайхийн багтааж байтал Минхёг хаа нэгтээгээс хиймэл үс олоод ирчихсэн байв.
-Юу вэ? Хаанаас олсон юм? гэхэд Минхёг
-Хёну ах дээр нэг эмэгтэй хувцас өмсөөд бүжиглэж байсныг санаж байна уу? гээд үсээ сарвалзуулж гарав.
Чангкюн гэнэтхэн л нээрээ тийм гэсэн шиг толгой дохин Жүхонд үсийг нь зүүлгээд янзлах ба тэр нь Жүхонд туйлын өхөөрдөм зохиж байв.
-Өөрийгөө хардаа, ямар хөөрхөн юм бэ? гээд орилолдоход ууртай залууг маань хөөргөж орхисонд өнөөх нь инээж эхлэх нь тэр.
Харин "Жүхоний уурыг гаргах амархан" гэх бодлыг тээсэн зальтай хоёр залуу өөрсдөөрөө бахархан зогсоно.
-Та хоёрыг бодвол би илүү хөөрхөн болохоор л зохиж байгаа юм гээд л Жүхон ёстой л дүрдээ орчихсон хямсгар зан гаргах нь бүр ч хөгжилтэй.
Буйдан дээр тухлан суунгаа Жүхонийг бэлэн болохыг хүлээх зуураа нэг л эвгүй чимээгүй байдлаа алга болгохын тулд Минхёг урьтаж ам нээв.
-Чангкюнаа, чи жоохон юм байж ахаараа тоглоом хийж болохгүй ээ гэхэд өнөөх нь тайван гэгч нь
-Та л өөрөө эхэлсэн шүү дээ гэв.
-Чамайг нүцгэн тоглоомоо тоглодогийг би мэдээгүй шүү, гэхдээ л тэр суудал дээр чинь би ч суудаг юм шдээ?
-Би мэднэ ээ, дахиж тэгэхгүй ээ...
-Манай Чангкюн одоо л хөөрхөн зан гаргаж байх чинь гээд дүүгээ эрхлүүлэх гээд толгойг нь энгэртээ наах Минхёг туйлын жаргалтай байх аж. Харин дүүд нь өөр бодол байв.
-Ахаа?
-За?
-Танд хэлэх чухал зүйл байна
-Юу юм?
-Би ----
Гэтэл
-Тадаааа!! гэсээр Жүхон даашинзныхаа хормойг ичингүйрэн зулгайн инээсээр орж ирэх ба үл ялиг бадриун биеийг эс тооцвол үнэхээр л үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Түүнд эмэгтэй төрх зохиж байна. Хэлэх үггүй шоконд орсон Чангкюн хэлэх гэж байснаа ор тас мартаж, Минхёг түүний үзэсгэлэнг бишрэнэ.
Гэнэт л утсаа гаргаж ирээд шуудхан л зургийг нь дарж орхиход Чанкюн ая тавьчихав. Хурдан хэмнэлтэй цоглог аян дээр Жүхон ч "би л нэг эр хүн" гэсэн шиг хөдөлж өгч байв. Гэвч энэ бүхэн даашинз нь урагдсанаар өндөрлөсөн юм.
