Хааны эхлүүлсэн галзуу үдэш, миний зөвшөөрсөн галзуу шийдвэр. Тэр шөнө тийм зүйл хийсэн нь бидний харилцаанд нэг алхам ойртох боломжийг нээсэн. Гуравхан өдрийн дараа болно гэж төлөвлөж байсан бидний хурим дараа сард болон өөрчлөгдсөн.
Намайг бэлэн биш байна гэж хэлсэн болохоор Кай хүлээхээр шийдвэр гаргасан. Түүнийг ийм найрсаг хүлээж авсанд би одоо ч маш их баярлаж байгаа.
Бас бидний дундах тэр нууц миний хувьд шинэ ертөнцийн хаалгыг нээх шиг болсон. Юунд яагаад гэдгээ мэдэхгүй ч ойрын үед зүгээр л сайхан мэдрэмж төрж энд байх таалагдаж байгаа.
===============================
Яг одоо мэдэрч байгаа бүхнээ хэн нэгэнтэй хуваалцмаар байгаа ч Дори үүрд явсан. Бас энэ ордонд хэдэн гөлөгнөөс өөр найзгүй надад зүгээр л ордны дотуур салхилан цэцэг таашаахаас өөрийг хийж чадахгүй мэт санагдана.
Би "сайн уу? цэцэгс минь та нар үргэлж оруулаа байдаг болохоор над шиг ганцаараа байхыг ойлгохгүй байх л даа. Гэхдээ сүүлийн үед надад энэ нь таалагдаж байгаа. Магадгүй би энд байгаа нь сайн хэрэг байх. Тэр ч бас" хэмээн инээмсэглэн цэцгийн дэлбээ илбэхэд тэд яг л надтай ярих мэт салхинд ганхан дэлбээ нь зөөлөн хөдлөх шиг боллоо.
Би инээмсэглэн "дараа та нар дээр зочилно, одоо явлаа" гээд босох гэснээ дахин нэг удаа тэдний сайхан үнэрийг мэдэрмээр санагдан доош тонгойн үнэрлэхэд намайг ч бас хэн нэгэн үнэрлэх шиг болов.
Би бага зэрэг цочин эргэж харвал хаан хүрээд ирсэн байлаа.
Би зүрхээ даран "хүн цочоогоод хаячих юм. Газрын хүмүүсийн нууц чадвар уу? би чамайг ирж байгааг ч анзаарсангүй. Юу ч сонсоогүй" гэхэд
Кай "анчдын онцлог, маш амттай ан урд минь байхад түүн рүү дайрах гэж байгаагаа мэдэгдүүлж болохгүй шүү дээ" хэмээн жуумалзлаа.
Би "юу вэ? би ямар идэх зүйл юм уу?"
Кай "би чамайг арай өөрөөр амталдаг биз дээ?" хэмээн мушилзсаар намайг тэврэн хажуу тийш хэвтлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹S2 👑 [ 🐺 Wolf Totem 🐺]
FanfictionKINGS өгүүллэгийн хоёр дугаар бүлэг тул эхлээд 1-р бүлгээ уншаарай. КайБинь цуврал үргэлжилсээр. . .