Тэнгэрийн хаан сүйт бүсгүйгээ авч явснаас хойш гурван хоног өнгөрсөн байна. Тэнгэрийн хааныг ацан шалаанд оруулж яах ч аргагүй болгож чадсандаа хаан үнэхээр сэтгэл хангалуун байгаа тиймээс ойрын хэд хоног зан ааш сайтай байгаа билээ.
Тэнгэрийн улсаас тэр тусмаа ордноосоо ч гардаггүй гүнж анх удаа ордноосоо гарч эх газарт хөл тавиад л Кайн гарт орсон нь үнэхээр онцгой үйл явдал болж байлаа.
Эх газрын улсууд даяар ордноосоо ч гардаггүй гүнж Волканы хаантай хамт үлдсэн гэх мэдээ салхи шиг л хурдан тархаж хүн бүр Волканыг эртний хүчирхэг улс тул өнөө цагт ч хүчирхэг хэвээр байна хэмээн ярилцана.
====================
Ойрын хэд хоног хангалттай олон гайхалтай мэдээ сонссон хаан сэтгэл хангалуун хооллон сууна.
Гэнэт гүнж санаанд нь орсон бололтой "тэнгэрийн гүнжид хамгийн амттай хоол өгч байгаа биз дээ? тэнгэрээс буудаггүй онцгой нэгнийг газарт буулгаснаа санаарай" хэмээн доогтой нь аргагүй хэлнэ.
Үйлчлэгч "ордны их тогооч хамгийн амтлаг хоол өгч байгаа боловч гүнж юу ч идэхгүй байгаа. Энэ чигээрээ удаан байвал түүний бие муудах байх хэмээн айж байна" хэмээлээ.
Кай тайвнаар инээмсэглэн "биеийг нь илүү их ядрааж, өвтгөөд үздэг ч юм билүү? сонирхолтой үр дүн гарах байх даа" гэх нь тэр.
Мэдээж үйлчлэгч шивэгчид юу ч ойлгосонгүй. Хэн ч хааны бодол санааг таах аргагүй шүү дээ.
Хаан инээмсэглэл дүүрэн хооллож дуусаад анх удаа гүнжийн өрөө рүү явлаа.
Гүнжийн өрөө рүү бараг л ирж байхад харуул "эрхэм дээдсээ, тэнгэрийн хааныг явсан өдөр үймээн үүсгээд байсан хөгшин эмэгтэй ордны гаднаас огт холдоогүй. Заавал гүнжтэй хамт баймаар байна гээд бас гүнж тэр эмэгтэйг дэргэдээ байлгамаар байна түүнийг оруулахгүй бол өөрөө гарна гэж зүтгээд байсан болохоор бид том толгойлоод эмэгтэйг гүнжийн өрөөнд оруулчихсан" гэхэд
Хаан тоосон шинжгүй "зүгээр дээ, нэг муу хөгшин ойн шидтэн яав л гэж. Би буруу бодоогүй бол тэр эмэгтэй гүнж, тэнгэрийн хаан хоёрыг төрснөөс нь хойш дагалдсан шивэгчин байх"
Харуул "таныг ирснийг мэдэгдэх үү?"
Кай "зүгээр дээ хэрэггүй" гээд шууд гүнжийн өрөө рүү орлоо.
Нөгөө хөгшин эмэгтэй гүнжийн дэргэд суух бол гүнж бодолд дарагдсан байдалтай цонх руу ширтэн зогсон.
VOUS LISEZ
/Дууссан/ 👑 KINGS 🔹S2 👑 [ 🐺 Wolf Totem 🐺]
FanfictionKINGS өгүүллэгийн хоёр дугаар бүлэг тул эхлээд 1-р бүлгээ уншаарай. КайБинь цуврал үргэлжилсээр. . .