11. Сэрээх хэрэггүй

7.3K 952 145
                                    

Юу болоод байгааг ойлгож ядан, гар минь хүртэл байдгаараа салганаж байлаа.

"х-хөөе Кай. . . Кай" гэсээр түүнийг түлхэж үзсэн ч тэр ямар ч хөдөлгөөнгүй хэвтсээр байдал улам л ойлгомжгүй аймшигтай болж байна. Итгэл муутай доошилсоор түүний цээжинд чихээ наахад зүрхний цохилт нь хэт сул байна.

Яах учраа олохгүйн дээр өчигдөр би өөрөө үхэж байсан. Яг юу болоод өнгөрчихсөн юм бэ? гэх асуулт толгойд эргэлдэн сууж байтал

"дээдсээ өглөөний цайгаа уугаарай" гэсээр Дори надад цай хөнгөн зоог барьсаар орж ирэв.

Би айдас эргэлзээ дүүрэн түүн рүү харахад Дори сая л хааны харав бололтой "юу болоод байгаа юм? хаан яагаад?" гэж асуулаа.

Би "м-мэдэхгүй байна. Би өчигдөр унтах гэж байтал гэнэт амьсгаа боогдож дотор шатаад үхэх шахсан. Маш их өвдөж байснаа мэдэж байна тэгээд л юу ч санахгүй байна. Гэтэл сая сэрсэн чинь миний бие зүгээр болчихсон Кай ийм байдалтай хэвтэж байна. Түүний зүрхний цохилт бараг л мэдэгдэхгүй шахам байна" гэхэд

Доригын хөмсөг зангиран хааныг ирж шалгаад "энэ ордон тэр чигтээ л аюул. Хамгийн том дайсных нь гүнж ирсэн байхад таныг хороох гэсэн хүмүүс хэдэн зуугаараа байгаа. Тиймээс таныг хорлох гэж оролдоод бүтэлгүйтсэн бололтой. Хааныг яасныг мэдэхгүй ч энэ бидэнд ашигтай байж болно. Түүнийг сэрээгээд хэрэггүй" хэмээн гараас атгалаа.

Үнэхээр цочирдмоор том зөвлөгөө. Бас л толгой эргүүлсэн бодлого. Кай-н гарт үүрд орох уу? яг одоо зугтах уу? гэсэн сонголт шиг л. . .

Би "гэхдээ тэр яагаад заавал энд байгаа юм бол? хэрвээ надад тусалсан бол яах вэ? тэгвэл бид ингээд хаяж болохгүй шүү дээ"

Дори "эрхэм дээдсээ! цаг үргэлж ахтай чинь хамт хөнөөнө гэж сүрдүүлдэг хаан таныг үхэх гэж байхад аварна гэж үү? харин ч таны үхэл түүнд хамгийн их ашигтай шүү дээ. Дэмий зүйл бодож сатаарах хэрэггүй. Зүгээр л түүнийг энэ чигээр нь үхүүлэхэд болно. Ганц удаа үгэнд минь ор гүнжээ. Бидэнд одоо дайснаа дарж авах гайхалтай боломж нээгдээд байна" хэмээн ятгана.

Ганцхан шөнийн дотор өрнөсөн энэ олон асуудлаас болж толгой эргэн ямар шийдвэр гарахаа ч мэдэхгүй байна. Ядаж байхад юу болсон тухай юу ч санахгүй байна.

Дори "дээдсээ!"

Би "чи түр гарч бай, хүмүүс асуух юм бол хааныг миний өрөөнд амарч байгаа гэж хэлээрэй. Надад бага зэрэг амьсгаа авах, эрүүл ухаантай болох цаг хэрэгтэй байна. Яг одоо би юу ч ойлгохгүй бас гэнэт үүссэн энэ байдлаас болж хангалттай сульдсан байна" гэхэд

/Дууссан/ 👑 KINGS 🔹S2 👑 [ 🐺 Wolf Totem 🐺]Onde histórias criam vida. Descubra agora