Өглөө дөнгөж нүдээ нээв үү үгүй юу Кайн инээмсэглэл намайг угтлаа.
Би "өглөөний мэнд, ийм эрт юу хийж байгаа юм?" гэсээр инээмсэглэхэд
Кай орны дэргэд өглөөний цай хөнгөн зууш тавиад "зүгээр л чамтай уулзмаар санагдаад. Тэгээд ч удахгүй хурим болох нь. Догдлоод байна" гэсээр үсийг минь зөөлөн илбэлээ.
Би түүн рүү ширтсээр "би ч бас догдолж байна. Анх энэ ордонд ирэхдээ үхлийн хаалгаар орж байгаа юм шиг санагдаж, дахиж хэзээ ч инээмсэглэх, аз жаргалтай байх завшаан олдохгүй байх гэж бодож байлаа. Гэтэл бүх зүйл төсөөлж байснаас минь хэд дахин өөр болж харин ч өдөр бүр инээмсэглэх шалтгаанаа би олчихлоо" гэсээр дээш өндийхөд Кай над руу аажуухан ойртсоор уруул дээр минь зөөлөн үнслээ.
Түүнийхээ хүзүүгээр тэврэн үнсэх зуур намайг дээш өргөн өвөр дээрээ суулгав. Үнсэлт дуусхад Кай "эхлээд хоолоо идчих, гарч салхилах уу?" гэсээр аманд зуушнаас авч хийж өгөв.
Надад энэ бүх халамж үнэхээр сайхан байсан болохоор инээмсэглэн түүний энгэрийг налахад
Кай "эрхлээд байгаа юм уу?" хэмээн инээмсэглэнэ.
Би "сайхан байна, намайг ахаас минь өөр хүн ингэж эрхлүүлж байгаагүй" гээд түүн рүү харахад
Кай гараас атган инээмсэглэн ширтсээр "мэднэ ээ өдийг хүртэл ах чинь л чиний ертөнц байсан. Харин одооноос би түүнийг орлох болно. Түүний өгдөг байсан хайрыг хэзээ ч дутаахгүйгээр ихийг өгнө" гэсээр духан дээр үнслээ.
Би "би ч бас чамд бүхнээ зориулах сайн эхнэр байх болно" гэхэд Кай намайг чанга тэвэрнэ.
=========================
Кай-н гараас атган алхах таатай бас аюулгүй. Ер нь л энэ мэдрэмж намайг бүчих болоод нэлээд удаж байна. Бид ойр зуурын үгс солин алхсаар нэлээд удаан явсан байна. Нэг мэдэхэд ордны зүүн цэцэрлэгт ирсэн байлаа.
BẠN ĐANG ĐỌC
/Дууссан/ 👑 KINGS 🔹S2 👑 [ 🐺 Wolf Totem 🐺]
FanfictionKINGS өгүүллэгийн хоёр дугаар бүлэг тул эхлээд 1-р бүлгээ уншаарай. КайБинь цуврал үргэлжилсээр. . .