[The end] 20. 🌍 Домог 🌍

11.7K 1.1K 292
                                    

Кай Инбинь хоёр Волкан руу буцна. Тэдний нүдэнд аз жаргал гэрэлтэх ба бие биеэ харах харц нь энэ дэлхийн өөр хаанаас ч олж чадахгүй мэт нандин харц. Үг дуугарахгүй зүгээр л гараасаа атгаад сууж байгаа хирнээ тэдний зүрх сэтгэл аль хэдийн ярилцсан мэт хоёр биеийнхээ сэтгэл хөдлөл, хайрын үгсээ зүгээр л ойлголцож байв.

Тэнгэрийн хааны тусгай сүйхээр Волкан руу явж байгаа тул тэдэнд саад болох хүнгүй зөвхөн хоёр биеэ ширтэн явна.

Инбинь Кайн мөрийг дэрлэн "үнэхээр салчихлаа гэж бодсон" хэмээн зөөлөн шивнэхэд

Кай түүний гарыг атгасаар "би ч бас айсан. Жинхэнээсээ дайн хийгээд ч дүүгээ өгөхгүй гэвэл би яах вэ ? гэж их бодсон. Гэхдээ би өмнө нь сайн хаан байх гэж л хичээж ирснээс хэн нэгнийг хайрлаж түүнийхээ төлөө ийм галзуу зүйлс хийж байгаагүй"

Инбинь дээш босон "миний төлөө хийсэнд баярлалаа"

Кай "харин чамайг надад ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна" гэсээр аажуухан ойртон уруул дээр нь үнслээ.

Үнсэлт дуусахад Инбиний хацар бага зэрэг ягааран "маргааш гэхэд бид жинхэнэ гэр бүл болох нь" гэсээр инээмсэглэхэд

Кай түүний хацрыг илбэн "тийм ээ, жинхэнэ гэр бүл болно"

Инбинь Кай-н гараас атган мөрийг нь дахин налаад "чамайг миний араас ирэхийг мэдэж байсан ч Домгийн цагаан арсланг хүртэл хөлөглөөд ирнэ гэж бодоогүй шүү. Үнэндээ Саямарчууд ч түүнд ойртож чаддаггүй шүү дээ гэтэл чи яаж унасан юм?" гэж асуухад

Кай "шууд ч унаагүй л дээ. Тэр намайг харсан даруйдаа алах гээд дайраад байсан юм. Эхлээд баахан бултсан. Дараа нь тулалдсан, тэгээд Сапира надад хөлөглөх талаар дохио өгсөн болохоор түүнийг унасан. Гэхдээ их хэцүү байсан. Тэр үнэхээр хурдан нисдэг"

Инбинь "хөөх гайхалтай юм"

Кай "аль нь гайхалтай гэж? арай гэж түүнийг ялсан минь үү?" гэхэд

Инбинь толгой сэгсрэн "үгүй ээ, Домгийн цагаан арслан хэн рүү ч алах гэж дайрдаггүй юм"

Кай-н нүд томрон "юу тэгээд яагаад над руу дайрсан юм? Волкан хүн болохоор уу?"

Инбинь "үгүй дээ, чи эзэн нь болохоор дайрсан хэрэг. Домгийн цагаан арслан хүн амьтнаас хол анир чимээгүй газар байх дуртай бас эрх чөлөөг юунаас ч илүүд үздэг. Гэвч түүнийг хөлөглөх жинхэнэ баатар гарч ирэхэд тэд бүх хүчээрээ алах гэж дайрдаг. Хэрвээ нэг л удаа түүнд унуулах юм бол насаараа эзэндээ зүтгэх ёстой болохоор эрх чөлөөтэй байхын тулд эзэн рүүгээ дайрдаг юм. Арслан чамайг шууд сонгосон байна. Чи түүний жинхэнэ эзэн байж"

/Дууссан/ 👑 KINGS 🔹S2 👑 [ 🐺 Wolf Totem 🐺]Opowieści tętniące życiem. Odkryj je teraz