ЗУРГАА

2K 214 2
                                    


Хүүхдүүд шуугилдаа байхаар нь нүдээ нээн эргэн тойрноо тогтож харвал, ирэх ёстой газраа ирсэн бололтой автобуснаас бууцгааж байв.

Хэми: Ё~рим! Гэж дуудхаар нь нойрмоглон эгц урагшаагаа хартал Хэми зураг дарчхав.

Би гайхан: яа! Яагаад зураг дараад байгаа юм?

Хэми жоготой инээн: Юнги та хоёр бие биенээ тэврээд ёстой сайхан унтаж байнаа мм?

Би: юу?

Хажуу тийшээгээ харвал Юнги унтаж байв. Бие биенийхээ мөрийг дэрлээд унтсан юм байхдаа? Ер нь тийм байсан ч яахав дээ... найзууд юм чинь .

Би Юнгиг сэгсчин: босоорой!! Ирчихлэээ гэж чангахан дуугарлаа. Юнги ч удалгүй нүдээ нухсаар сэрлээ.

____

Автобуснаас буухад анги ангиараа жагсаад зогсчихсон байв. Юнги бид хоёрыг автобуснаас буухад хүүхдүүд бид хоёр луу аймар харж байв. Ааххх! Эвгүй юмаа.

Багш: хоёр шөнө, гурван өдрийн аялал. Энд нийт дөрвөн анги байгаа. Хоорондоо эвтэй, илүү дотно болоосой гэж хүсэж байна. Өнөөдрийн тал нь явчихсан болохоор зүгээр өрөөгөө хувааж аваад амарцгаа! Маргаашнаас бүх хөтөлбөр эхэлнэ!

Еэсс! Ёстой нойр хүрж үхэх гэж байсан юм.

Хэми: хоёулаа хэнүүстэй нэг өрөөнд орох уу?

Би мөрөө хавчин: хамаа алгаа. Гэхдээ аятайхан ааштай хүүхдүүдтэй л ормоор байна шүү!

Хэми толгой дохилоо. Энэ амралтын газар юм шиг байна. Жижиг байшингууд, сагсны талбай, хөлбөмбөгийн талбай, ой мод гээд л. Гоё байгальтай юм.

Нэг өрөөнд найман ортой бөгөөд охид хөвгүүдээрээ тусдаа байна.

Хэми бид хоёр хэнтэй ч орсон яахав гээд хамгийн эхэнд байх өрөөнд орцгоолоо.

Хари: та хоёр энд?

Бид толгой дохилоо.

Хари инээмсэглэн: та хоёртой дотносох гэж хүсдэг байсан юмаа. Ингээд нэг өрөөнд орох болсондоо баяртай байна...

Хэми бид хоёр бие биелүүгээ хачин харлаа. Үнэндээ нөгөө хэдтэйгээ найзлаад өөр эмэгтэй хүүхэдтэй найзлаж, дотно хэдэн үг сольж үзээгүй болохоор их шинэлэг мэдрэмж байлаа.

Хари: энд, би бас Жэми, Ханна, Сылги, Сүжон тэгээд та хоёр. Хэдүүлээ нэг өрөөнд цугтаа

Хари баярласан өнгөөр ийн хэллээ. Бид хоёрт ч бас таалагдаж байна. Манай ангийн охидууд тийм ч муу зуршилгүй бас дажгүй ааштай. Дээрээс нь одоо нэг өрөөнд орж байгаа хүүхдүүд бүр гайгүй цаашаа хүүхдүүд.

▪SCHOOL 2020▪ /ДУУССАН/Where stories live. Discover now