АРВАН ГУРАВ

1.6K 189 2
                                    


Би: төрсөн өдрийн мэнд! Юнги~яа

Юнги инээмсэглээд: баярлалаа, гэхдээ сүүлийн үед эд нар бүр намайг тоохоо больжээ? Чи ч бас?

Юнгиг хар авсан байж магад гэж бодон, юу гэж хэлхээ мэдсэнгүй. Самгардан, дэмий л ийш тийш хараад зогслоо.

Би инээх аядан: муусайн юмнууд! Б~бэлэгний мөнгөгүй болохоороо тэгж байхгүй юу! Гэж хэлчхээд амаа дарлаа. Омо! И Ёрим, юу гээд хэлчихвээ!

Юнги: тийм...гэж үү?

Би хурдан хурдан толгой дохин: алив, завсарлагааны цаг дууслаа. Бушуухан нэг юм олж идье гээд Юнгиг чирсээр цайны газар луу орлоо.

Манай хэд бүгд ширээ тойрчихсон сууж байв. Юнги бид хоёр ч мөн очин суулаа.

Жин: төрсөн өдрийн мэнд!

Хэми: төрсөн өдрийн мэнд!

Жонгүг: хён, төрсөн өдрийн мэнд!

Юнги энэ гурваас бусад руу нь харан: баярлалаа, баярлалаа, баярлалаа. Юу гэж хэлэх гэж байгааг чинь мэдэж байгаа болохоор битгий хэлээ гээд хоолноосоо халбагадлаа.

Намжүүн Юнги рүү харан: уучлаарай Юнги, өнөөдөр Хусог бид хоёр нөгөө яриад байсан продюсертэй уулзхаар болчихсон.

Юнги толгой дохин: зүгээр дээ

Жимин: Тэхён бид хоёр ч гэсэн очиж чадахгүй нь ээ.

Юнги гайхан: бас та хоёр уу?

Тэхён толгой дохин: өчигдөр санаандгүй нэг хэргийн гэрч болчихсон. Өнөөдөр цагдаагийн газар ирээрэй гэсэн

Юнги толгой дохиод: бусад нь ирэх юм байгаа биздээ?

Жонгүг санаа алдан: Хён, та мэднэ дээ. Манай ээж намайг математикийн давтлаганд явуулж байгааа... уучлаарай хён...

Юнги нүдээ анин санаа алдаад: за тэгээд шалтагаа тооч тооч! Би сонсож байя.

Жин Хэмигийн гарнаас хөтлөн, хөтлөсөн гараа дээш өргөөд: Бид хоёр үерхэж байгаа! Тэгээд, өчигдөр орой Хэмигийн гэрийн гадаа тэдний ээж аавтай таарчихсан... Өдөр ирж уулзаарай гээд...

Юнги: өө зөөз! Ёрим? Өчигдөр ямар нэг юм болоогүй л байлгүй дээ?

Би: ү~үгүй ээ. Юнги, тараад манайх руу явцгаая!

Юнги инээмсэглэн: тиймээ, ядаж чи байна. Тэгээд л болоо

____

Юнгиг ангийн багш дуудаад аваад явчхав.

Би: Та хоёр нээрэнгээсээ үерхээд байгаа юм уу?

Жин: хаха, чи итгэсэн юм биш биз?

Хэми: үгүй ээ үгүй! Зүгээр л жүжиглэлт!

Би: аааан тийм байдаг байж. Өдөр бүх юмаа бэлдчхээд надруу зурвас бичээрэй!

Жин Хэми хоёр хоёулаа толгой дохилоо.

Юнги ч ирж бид ахиж юм ярьсангүй. Хэми Жин хоёрыг харахад яг л үерхэж байгаа юм шиг л харагдсан даа...? Хөөрхий Жонгүг! Математикаас болж нэг уйлна, Хэмигээс болж бас нэг уйлна. Аягооо, амьдрал түүнд үнэхээр хатуу хандаж байна шүү!

~~~

Хичээл тарж, Юнги бид хоёр цугтаа манайд ирлээ. Тэд Юнгигийн гэрийг чимэглэж байх зуур би Юнгиг саатуулж байгаа юм. Гэхдээ, гэрт одоо юугаа хийнээ? Кино үздэг юм билүү?

Гэрт орон, шууд л гал тогоо орон Юнгид ундаа хийж ирлээ.

Юнги ч аль үжээний буйдан дээр тухалжээ.

Юнги: Ёрим, хоёулаа ярилцая.

Түүнийг нухацтай ийн хэлэхэд нь багагүй гайхсан харцаар харлаа.

Юнги: хоёулахнаа байх хугацаа үнэндээ ахиж гараа ч уу, үгүй ч уу...

Түүний хажууд буйдан дээр суулаа.

Юнги нэг санаа алдчхаад, хойш буйдан налаад: хоёулаа багаасаа л найзалж ирсэн. Ёрим~а, шулуухан асуухад чи одоо болтол Тэхёнд сайн уу?

Гэнэтийн байсан болохоор яах ч аргагүй сандран, Юнги рүү хэсэг ширтлээ. Ингээд бодохоор миний мэдрэмж үгүй гэж хэлж байна.

Би: яасан?... гэхдээ үгүй ээ. Одоо бол түүнийг хайрлахгүй байна...

Юнги огцом хөдлөн, нүүрний минь өмнө тулж ирэн: Би чамд сайн,Ёрим гэж хэлээд нүдрүү минь ширтлээ.

Юнги: яг хэзээнээс хайртай болсноо мэдэхгүй байна лдаа. Гэхдээ, уйлахыг чинь харах бүртээ ахиж уйлахыг чинь харахыг хүсэхгүй байсан. Үргэлж инээгээд энэ чигээрээ миний дэргэд байгаасай гэж хүсэх болсон гээд чимээгүй боллоо.

Үнэхээр гэнэтийн байсан болохоор үнэхээр хэлэх үг олдсонгүй. Хэцүү байх үед минь үргэлж хажууд байж өгдөг болохоор дасаагүй гэвэл худлаа. Гэхдээ энэ мэдрэмж үнэхээр хайр гэж үү?

Би: Юнги~би өөрийнхөө мэдрэмжийг яг таг мэдэхгүй байгаа болохоор... юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Юнги буцан, буйдангаа налаад: зүгээр дээ, би одоо хариугаа авъя гэхгүй. Хэлэхгүй бол болохгүй юм шиг санагдаад л...

ad/ unndee bi cin odii 17 jil amipxdaa neg c uypxj duplj uzeegu xun bolxoop romance bicxdee dutuu dulimag xun. Tiimepxuu medpemjiig kdrama oguullg dps l awdg xun bxq yu haha

▪SCHOOL 2020▪ /ДУУССАН/Where stories live. Discover now