АРВАН ХОЁР

1.6K 182 2
                                    


Юнгитэй цуг алхсаар, Юнгигийн гэрийн гадаа ирсэн байв.

Юнги: баяртай, Ёрим~а гээд гэрлүүгээ орчхов. Сүүлийн үед Юнгигийн хийж байгаа жижиг үйлдэл ч жоохон догдлуулдаг болчихжээ. Яагаад ингээд байгаагаа мэдэхгүй ч, хайр дурлал л биш байгаасай. Ахиж нэг найзаа алдмааргүй байна...

Хөнгөхөн санаа алдчхаад, гэрлүүгээ аажуухан алхлаа. Нар жаргаж, тэнгэрийн хаяа бага зэрэг улайсан байв. Гадаа сайхан байнаа. Үнэхээр сайхан.

Элдэв юм бодсоор нэг мэдэхэл гэрийн гадаа иржээ. Байшингаа харж нэг санаа алдчхаад, гэрлүүгээ орлоо. Гэрт ортол хоолны үнэр сэнгэнэн, сэтгэл санаа сайхан болоод явчхав.

Би гал тогоо руу явах замдаа: Жин~хоол хийсэн юм уу?

Гал тогоонд ортол, Жин хормогч зүүчихсэн яг хоолоо аягалж байв.

Жин: чи яг цагаа олж ирлээ. Би зүгээр суухаар гэж бодоод хоол хийчихсэн. Өлссөн үү?

Би: аймар их өлслөө! Гараа угаагаад ирье гээд цааш өрөөрүүгээ орлоо.

Гэрийнхээ хувцасыг гялс сольж өмсчхөөд, угаалгын өрөө орж гараа угаачхаад гал тогоо руугаа очлоо.

Хоолноос амсаж үзтэл, үнэхээр уулга алдам сайхан амттай хоол болжээ.

Би: мундаг юмаа, Жин гээд хуруугаа гозойлготол Жин инээмсэглэлээ.

Жин: яахав, хоол хийх нэг төрлийн хобби гэх үү дээ.

Би толгой дохин: өнөөдөр яасан? Юнгигийн ээж аавтай юу ярив?

Жин: ээж аав нь их доргио хүмүүс байна лээ. Бидний санааг дэмжээд гар нийлж хамтархаар болсондоо

Би: тэр ч тийм шүү. Үнэхээр хөгжилтэй хүмүүс. Залуу сэтгэлгээтэй...

Жин: Маргааш нөгөө хэд эрт ирж, юу юу авахаа ярилцана гэсэн. Бас маргааш анги дээр Юнгиг нээх битгий тоогоорой гэсэн шүү.

Би гайхан: яаж байгаан?

Жин хөнгөхөн инээд алдчхаад: Гэнэтийн бэлэг барих гэж л...

Би: тийм байдаг байж. Гэхдээ, би Юнгитэй юм ярихгүй байхдаа нээх итгэлгүй л байна даа...

Жин: маргааш л тэвччихгүй юу даа

Би толгой дохилоо. Юнгитэй юм ярихгүй байна гэдэг үнэндээ хэцүү зүйл. Яагаад ч юм, түүнтэй харьцахгүй байна гэхээр цаанаасаа л уйлмаар санагдаад ирдэг. Багаасаа найзалсан болохоор ч тэр юм уу.

____

Хэми: Өглөө, гэрээс гарж байгаад нэг нохойтой танилцаад гээд хээв нэг хэлэхэд нь бид гайхаж орхилоо.

Хусог: чи нохойтой ярьж чаддаг юм уу?

Хэми толгой сэгсрэн: үгүй ээ, нүдээрээ ярилцаад аа...

Жонгүг: Би найзтай чинь нэг зодолдоод үзэж болох уу?

Омо омо! Энэ хүүхэд чинь бас юугаа яриад байнаа? Аягооо! Хэми Жонгүг хоёр үнэхээр тохирчихсон хосууд юм байна!

Хэми нэг нохойтой найзууд болоод, Жонгүг тэр нохойтой нь хардаад тэгээд зодолдсон чинь Хэми нөгөө нохойгоо өмөөрөөд Жонгүгийг загниад хаха татлаа!

Өөрийнхөө бодсон юманд чанга инээчихсэн бололтой, ширээнд сууж байгаа хэд бүгд надруу эвгүй харав.

Би хоолойгоо засан: хоолоо идэцгээ! Гэхэд тэд юм дугарсангүй.

Намжүүн: Юнги хаачсан юм?

Жимин:ангидаа байсан. Өглөө орхиод ирчихсэн болохоор уурлаж байгаа байх.

Хусог: тэр ч тийм л байх. Гэхдээ л маргааш бидэнд баярлах байх.

Жин: та нар бүгд тусдаа бэлэг авцгаасан уу?

Жимин: би бэлгээ сонгоогүй байгаа.

Тэхён: бөөндөө нэг томхон юм авбал яах бол?

Би: юу авах юм?

Хэми: харин лдээ. Шинэ ор авж өгөх үү?

Жимин Хэмиг нэг тохойлдоод: чи өглөө гарахдаа эмээ уусан уу?

Хэми: би эм уудаггүй!

Жимин: одооноос уух хэрэгтэй болж дээ!

Хэми Жимин хоёр бие биентэйгээ үг хаян хэрэлдэж гарлаа. Бид нар ч тэднийг зодолдохыг хүлээн харан сууна.

Намжүүн: Яа! Больцгоо! Хурдан хоолоо ид. Завсарлагааны цаг дууслаа.

Бүгд хоолоо идэж дуусчхаад, анги анги руугаа орохоор явцгаалаа. Хэми дэлгүүр орчхоод ирнэ гээд, Жин Хусогоос ном авна гээд би ганцаараа л алхаж явна.

Ангид ортол Юнги ширээгээ дэрлээд нүдээ аньсан байв. Өлсөж байгаа байхдаа сая юм идээгүй.

Сая хоолны газраас авсан кимбабаа сүүтэй цуг түүний ширээн дээр сэмээрхэн тавьлаа.

Ширээндээ очоод суутал, Юнги дээшлэн босож байгаа харагдав. Эргэн тойрноо харж байснаа, нэг хөнгөхөн инээчхээд миний тавьсан кимбабийг аваад задалж байв. Ашгүй дээ, гэхдээ юундаа инээсэн юм бол? Хнн...

▪SCHOOL 2020▪ /ДУУССАН/Where stories live. Discover now