ДОЛОО

1.8K 186 8
                                    


Хусог Хэми бид хоёрыг хаана нуух талаар тэд нараас асуулаа. Бид хоёр ч сандран шууд л шкап руу нь орчихъё гэхэд тэд ч дэмжин бид хоёр шкап руу орлоо.

Удалгүй тэдний өрөөний хаалга нээгдлээ.

-Мэдсэн юмаа! Унтаагүй юугаа хийж байгаан?

Жимин Тэхён хоёрын ангийн багш орж ирсэн байв.

Юнги: багш, одоо унтлаа унтлаа. Та явж амар амар.

Багш гарахаар хаалга руу эргээд: хурдан унтаарай! Бас өрөөнөөс чинь маш аймшигтай үнэртэй ус үнэртэж байна!

Хусог: хэхэ, багшаа үнэртэй усаа хагалчихсан юмаа

Багш нь ч ойлгосон бололтой, өөр юм хэлсэнгүй гараад явчхав. Бид хоёрын санаа амран, уртхан шиг амьсгаа авлаа. Шкапнаас цувран гарцгаалаа.

Би: Хэми бид хоёр явлаа, баяртай гэхэд Юнги миний гарнаас барин,

-Хүргэж өгье. Байр чинь эндээс жоохон хол биздээ?

Хэми зогьсуулан, Юнгигийн гарыг тавиулаад: зүүү~гээрээ! Зүв зүгээр. Чи наанаа үлд гэхэд тэр юм хэлсэнгүй. Би Хэмиг түшсээр тэдний өрөөнөөс гэтэн гарлаа.

Замдаа, Хэми гуай хоёр тийшээ найгаад уначих гээд байв. Яахаараа, эмэгтэй юм байж ингэтлээ уудаг байнааа? Эегүүү. Нээрээ! Хэмигийн анхны хайр Намжүүн гэсэн тэ? Хихи маргааш ярих сэдэвтэй л боллоо.

____

Юнгигийн хэлсэн үгэнд жоохон гайхан, түүнрүү хартал тэр юу ч болоогүй аятай хоолоо идэж байв. Эргэн тойрноо ч ажиглатал, бусад ч бас тоосон шинжгүй. Би ганцаараа сонссон юм уу?

Би: Мин Юнги?

Юнги: мм? Гэж авиа гаргахад нь ахин юу авах талаар нь асуулаа.

Юнги хоолоо идэхээ болин, инээмсэглээд: тэр үедээ болъё.... гэж хэллээ. Түрүү яах аргагүй буруу сонсчхож.

Жонгүг: нүүна, Одоо спортын арга хэмжээ болно. Та оролцох уу?

Хэми: Ёримийг сагсан бөмбөг яаж тоглодгийг мэдсээр байж. Жон Жонгүг юу асуугаад байгаан?

Жонгүг хошуугаа унжуулан: гүй, тэгээд л яахав дээ. Энэ удаад орохгүй ч байж болно шт...

Би инээмсэглэн: битгий миний Жонгүгийг загнаад бай! Би энэ удаад орохгүй!

Жонгүг Хэми рүү хэлээ гаргаад, надруу харан: нүүна, намайг тоглохыг хараарай. Би сайн шүү

▪SCHOOL 2020▪ /ДУУССАН/Where stories live. Discover now