НАЙМ

1.8K 189 5
                                    


Юнгиг түшин явсаар, түүний өрөөнд ирлээ. Орон дээр нь зөөлхөн суулгаад Юнгиг ажиглалаа.

Би: чи зүгээр үү? Их хүчтэй унах шиг болсон доо...?

Юнги санаа алдан, над руу инээмсэглэн: зүгээр ээ. Би зүв зүгээр харж байна уу? Гээд гараа хөдөлгөж, орноосоо босон дээш доош үсэрч байв.

Би: тэгээд түрүүн яагаад? Гээд гайхсан янзтай асуутал Юнги эргэн орон дээрээ суун өөдөөс минь ширтлээ.

Юнги: Ёрим аа, би хүсэхгүй байна... Талбай дээр гарч ийш тийш бөмбөг дамжуулахыг хүсэхгүй байна...

Би гайхан: Ю-Юу? Яагаад? Чи сагсанд үнэхээр дуртай биздээ? Хоёулаа жоохон байхдаа---

үгээ гүйцээж амжаагүй байтал, Юнги намайг энгэртээ наан тэвэрлээ. Амьсгал минь давхцаж, зүрх хяналтгүй цохилж байв. Биеийн байдал минь хэвийн биш. Би догдлоод байгаа юм уу...

Юнги тэвэрсэн чигтээ: Зүгээр л... ингээд цаг хугацааг зогсоочихмоор байна. И Ёримыг ингээд чанга тэврээд байж байвал л бусад нь хамаа алга...

Би: Юнги...

Хэлэх үг олдсонгүй. Энэ мэдрэмжийг үгүйсгэхийг хүсэж байна. Би хүлээн зөвшөөрхөөс айж байна. Ахиж нэг найзыгаа алдмааргүй байна. Зүгээр л ... зүгээр л...

Мин Юнги гэдэг хүн миний хувьд чухал хүн. Хэцүү үед минь үргэлж хаа нэгтээгээс гарч ирээд намайг тэвэрч өгдөг хүн. Алдаа гаргавал зүгээр дээ гээд тайвшруулж өгдөг хүн. Баяртай, гунигтай бүхий л үед миний дэргэд байж өгдөг хүн...

Энэ харилцааг хайр гэх балай харилцаанаас болж сүйрээсэй гэж хүсэхгүй байна.

Би Юнгиг өөрөөсөө түлхэхэд Юнгигийн тэврэлт улам чангарч байв.

Юнги: мэдэж байнаа, чамайг мэдэж байна. Гэхдээ, Ёрим аа нэг алдсан бол ахиж алдана гэж байхгүй шүү дээ. Өөрийгөө битгий хүчил гээд тэврэлтээ сулрууллаа. Юнги орон дээрээ очин хэвтээд,

-Одоо явдаа. Намайг тоглож чадахгүй болсон гээд хэлээд өгчих гэж хэллээ. Сууж байсан орноос босон Юнги рүү харвал, тэр зүгээр л нүдээ анин хэвтэж байв.

Би элдэв юм хэлэлгүй, хаалгыг нь гаднаас нь хаан, эргэн заал руу явлаа.

Надад мэдрэгдэж байгаа энэ мэдрэмж үнэхээр хайр юм уу? Үгүй биздээ? Зүгээр л Юнгиг түших хэтэрхий хэцүү байсан болохоор би амьсгаадсандаа л. Тиймээ, тийм. И Ёрим. Энэ зүгээр л нэг байдаг л нэг амьсгаадалт. Элдэв юм бодох хэрэггүй дээ.

Элдэв юм бодсоор зааланд иртэл Хусогийн анги тоглож байв.

Жонгүг: нүүна, хён зүгээр үү?

Би толгой дохин: зүгээрээ санаа зоволтгүй.

Жонгүг толгойгоо барин, доош хараад: би хэтэрхий улайрчихсан байсан бололтой. Юнги хёнийг чанга түлхчих шиг болсон.

Жонгүгт ойртон, толгойг нь илээд: зүгээр ээ, Юнги гэмтээгүй. чи мэднэ дээ? Юнгигийн хамгийн дуртай зүйл нь ор гэдгийг. Цаадах чинь худлаа унтах гээд л уначихсан. Тийм болохоор битгий санаа зов.

Жонгүг толгой дохин: баярлалаа нүүна

Би: зүгээр ээ...

____

Өнөөдөр спорт өдөрлөгөө дуусгасан. Маргааш оройхондоо бид буцна. Харин өдөр нь ойрхон байдаг хийд орно гэсэн. Тэнд, үнэхээр удсан нэг үзмэрч байдаг гэж сонссон. Тэрийг сонсоод хүүхдүүд бүгд л үзүүлж харуулах гэж байх шиг байсан.

Би тиймэрхүү юманд үнэндээ итгэдэггүй төрлийн хүн. Гэхдээ үнэхээр гарцаагүй үе гарах юм бол яах аргагүй алга хавсраад л сууж байдаг юм даа.

Сылги: Нөгөө... Ёрим аа

Би: мм?

Сылги: Нөгөө, танай найз доод үеийн Жонгүг... тэр найз охинтой юм уу?

Хөөх!

Би: байхгүй ээ. Гэхдээ тэр юу гэж? Арай?

Сылги чихнийхээ ардуур үсээ хийн, надруу ичингүйрэн хараад: их дажгүй хүүхэд шиг санагддаг.

Сылги Жонгүгийг харж явдаг байх нь. Дээбакк! Жонгүг ч дажгүй хүүхэд лдээ. Харин Сылгитэй ойр дотно биш болохоор сайн мэдэхгүй л байна.

Хэми бид хоёрын ярианд орон: Сылги~яа, үнэхээр уучлаарай. Гэхдээ манай Жонгүги нэг юмандаа хэтэрхий тууштай.

Сылги Хэми рүү гайхан хараад: сайн .... хүн байдаг юм уу?

Хэми толгой дохин: Жонгүг уг нь тэр хүндээ үнэхээр их сайн. Тэгээд ханд өгөөд байхад нь тэр хүн нь ойлгодоггүй. Жоохон тэнэг гэх юм уу даа?

Жонгүгт сайн хүн байдаг байсан юм уу? Би бүр юу ч мэддэггүй шүү.

Би Хэмиг нудран: Яа! Би яахаараа мэддэггүй юм?

Хэми нүдээ эргэлдүүлэн: чи чинь хэтэрхий тэнэг шт.

Сылги доошоо харан: хэлж өгсөнд баярлалаа гэж хэлээд өөрийнхөө орлуу явчхав.

Жонгүг хэнд сайн юм бол? Ханд өгөөд байдаг гэнээ? Бидэнтэй ойр хүн юм байхдаа. Хэрвээ тийм бол бид ес дотор чинь Хэми бид хоёр л эмэгтэй. Тэгэхээр, Хэми юм байхдаа! Яг тийм байна! Жоохон тэнэг гэхээр бүр яг!

Эегүү бидний бяцхан, хүнд дурлаад л. Эгч нь нийлүүлж өгнөө хихи

ad/ comm?

▪SCHOOL 2020▪ /ДУУССАН/Where stories live. Discover now