АРВАН ДОЛОО

1.6K 188 4
                                    


Сүбин: ингэхэд, чи намайг гадуур дагуулж явна биздээ?

Би: ээхх, хаашаа явмаар байна?

Сүбин жуумалзан: би ирээгүй нэлээн олон жил болсон болохоор Сөүлээр тойрмоор байна...

Би толгой дохин: маргааш амралтын өдөр юм чинь өглөөнөөс орой хүртэл гадуур зугаалъя

Сүбиний сэтгэл амарсан бололтой инээмсэглэн толгой дохилоо. Ирээгүй удсан болохоор гадуур явах хүсэл нь оргилж байгаа байх лдаа.

instagram аар сонин сайхан, утсаа жоохон л ухчихъя. instagram аар нөгөө хэдийгээ л дагадаг болохоор, зураг л нэмдэг. Өөр хийдэг зүйл байхгүй ээ...

Ө! Жимин зураг нэмчхэж.

prk_jmn

Liked by km_thyng and 1k others.

prk_jmn 💞

Comment disabled.

Омо! Жимин үнэхээр од болчихжээ. Болчихсон биш,анхнаасаа л байсан байх. Би яагаад одоо л анзаарч байгаа юм бол? Багаасаа цуг байсан болохоор эрэгтэй хүн гэж харахаа больчихжээ.

Ингээд харсан үнэхээр дажгүй ч юм шиг... Өчигдөр ч гэсэн тэр ширүүн төрх нь үнэхээр дур булаам харагдаж байсан. Хөмсгөө зангидаад л. Надад цохиулаад ч тэгж байгаагүй хүн, яагаад тэгтлээ уурласан юм бол? Арай...?

Жиминий instagram ийг үзнээ. Ер нь орж үзээгүй юм байна.

Дээбак!! Ийм их дагагчтай байсан юм уу? Бас ямар их зураг оруулдаг юм бэ?

prk_jmn

1k likes.

prk_jmn #koreanboy #summer #student.

View all 400,070 comments.

Омо омо! Энэ зураг...дээбак, хэнээр зургаа даруулдаг юм болоо? Ганц даруулчих юмсан. Жиминий фэн охидууд дандаа жоохон охидууд бололтой. Сэтгэгдлийг нь уншаад байж байтал юу гэнэ үү, убба үнэхээр халуухан байна, надтай үерхэх үү? Бла бла. Хүүхдүүд ёстой мөрөөдөж өгч байнаа.

Жиминийг иймэрхүү зураг даруулдаг гэж ер мэдээгүй байдаг шүү. Надтай хэрэлдээд байж байдаг хүн яаж ийм өөр байдаг байнаа?

___

Өнөөдөр Сүбинтэй гадуур явах болохоор эртхэн босон өөрийгөө бэлдлээ. Гадаа халуун байгаа болохоор нимгэхэн хувцас өмснөө.

▪SCHOOL 2020▪ /ДУУССАН/Where stories live. Discover now