1931 оны намар Хансон(Одоогийн Сөүл)-д япончуудыг эсэргүүцсэн ээлжит бослого гарч өргөн хүрээг хамраад байв. Уг бослогод эр, эм, хөгшин залуугүй оролцож, япончуудын мэдлээс хальж гарлаа. Нутгийн зарим хэсэгт ардыг хайр найргүй сумаар шүршиж байсан бол зарим хэсэгт нь танкаар тогтоож байв. Бослого өдүүлэгч залуус толгойдоо "Эрх чөлөө" гэсэн ханзтай бүч уян жагсаалуудыг толгойлон явна.
Манай түүхийн баатар Юн Жон Хан харин энэ үеэр өөрийн албаа гүйцэлдүүлэн, илд сэлэм биш гэрэл зургийн аппарат агсаж, буу шийдэм бус бэх цаас атган, жагсаалын эхэнд биш хажуунаас нь харж явлаа. Тэр нөхцөл байдлын үнэн төрхийг харуулсан нийтлэл бичих үүргийг сонингийн даргаасаа авчээ. Нэг талд жагсагчид уулгалан дайрч байхад нөгөө хэсэгт нь тайван жагсаал өрнүүлж байлаа. Сэжүний бүлгийнхэн шөнө болмогц зүсээ хувилган япон цэргүүдийн араас дайрахаар төлөвлөж. Нар шингэж жагсагчдын эрч буурсан хойно тэд хаашаа ч юм алга болцгоолоо. Яг арван цагийн алдад тэд үүрэндээ цуглараад бэлтгэлээ базааж дайрахад бэлэн болов. Энгийн ардыг амарч байх зуур эрх баригчдын танкан салааны араас чимээгүй дайралт түрэн орж ирж, томоохон хохирол учруулаад үүр шөнийн заагтай хамт сүүдэр мэт замхран алга боллоо.
Маргааш нь тооцоолоогүй гэнэтийн цохилт амссан эрх баригчид уурсан ундууцаж байх зуур төлөвлөгөөгөө амжилттай биелүүлсэн чимээгүй баатрууд бяцхан найрлаж сууна.
"Тэдний царайг харсан уу? Яг л сүнс харсан мэт хувхай цайгаад, буугаа ч шүүрж амжилгүй алуулж байгаа юм даа."
"Хэн нь энэ газар дээр эзэн нь болохыг тэд муусайнуудад үзүүлэх хэрэгтэй."
"Танк эсэргүүцэгчтэй байсан бол төвөггүйхэн бүгдийг нь устгах байсан юм."
"Хаа, тэгж ч ярихгүй шүү. Бид тэднийг танк эсэргүүцэгчтэй эсэргүүцэгчгүй ялах л болно. Бид эрх чөлөөгөө эргүүлэн олж авч чадна аа."
"Хамгийн гол нь айдас дээр нь тоглох ёстой. Бидний тухай цуурхал хэр их нэмэгдэнэ, төдий чинээ япон сүгнүүдийн сүнс нь зайлж, тулалдах зориггүй болно."
"Япончуудыг басаж болохгүй. Тэд дэндүү шүтлэгтэй учир тэр шүтээнээсээ сүр хүчээ нөхөж авдаг юм. Зөвхөн сүр хүч ч биш, тэдний араатанлаг ааш авир ч үүнтэй нь холбоотой."
"Тийм шүү. Тэд яагаад тийм өрөвдөх сэтгэлгүй догшин авиртай байдгийг энэ л нотолж чадна."
"Тэгвэл тэдний шүтээнийг нь устгачихъя л даа. Манай ариун газар нутаг дээр Шинтогийн сүмүүд, хаалгууд босоод удаж байна шүү дээ. Тэднийг нь үгүй хийчихье."
YOU ARE READING
Comfort man(Completed)
Historical FictionYou might have heard about Comfort Woman, but never heard about this story. The Comfort Man, whose tragic story is built here.