X

665 106 4
                                    

"ЗХУ Манж Гог* бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ янзаараа тэд Манжуур луу орж ирж магадгүй. Манж Гогийн эзэн хаан одоо ч өөрийгөө бүрэн эрхт хэмжээт эрхт хаан мөн гэж итгэж байгаа. Манжуур дахь японы элчин сайд эзэн хааныг биологийн зэвсгийн туршилт явуулах зөвшөөрөл дээр гарын үсэг зурахыг ятгасаар байна. Хэрвээ тэр гарын үсэг зурчих юм бол Квантуны армид** маш том ахиц дэвшил болох юм."

Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар ойрын үеийн мэдээ мэдээлэл солилцож буй нь энэ байлаа. Уг хуралд Ватанабэгаас авхуулаад Шанхай, Тяньжин, Наньжинд суудаг, зүүн эргийн том хотуудыг байлцдаг өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирдэг билээ.

"Биологийн зэвсгийн талаар илүү дэлгэрэнгүй яриач." хэмээн Тяньжины захирагчийг хэлэхэд мэдээ тайлагнаж буй нарийн бичгийн дарга Сакамото толгой дохиод "Одоогоор генерал Широ Ишигээр удирдуулсан 731-р анги Харбинд*** байрлан туршилтаа эхлүүлэхэд бэлэн хүлээж буй. Тэдний зорилго бол өөрсдөө аль болох бага хохирол амсан, дайсны армийг нэг дор бут цохиж чадах хүчин чадал бүхий зэвсэг бүтээх явдал. Одоогоор зөвхөн лабораторид амьтад дээр туршилт хийж байгаа бөгөөд эзэн хааны зөвшөөрлөөр хүн дээр туршилт хийх боломжтой болно."

"Хүн дээр туршилт хийнэ гэдэг арай хүнлэг бус явдал биш гэж үү?" хэмээн Шанхайн түр орлогч Ватанабэг дуугарахад нарийн бичгийн дарга даруй хуудсаа эргүүлэн "Мэдээж бид аль болох хүнлэг талаас нь туршилт хийхийг оролдоно гэдэгт итгэлтэй байна. Туршилтад хамрагдах хүмүүс ихэвчлэн шоронд хоригдож буй гэмт хэрэгтнүүд байх учир давхар тэдний шийтгэл болохоос гадна тэд ялаа эдэлж байх хугацаандаа бидний үйл хэрэгт үнэлж баршгүй тус хүргэж, хожим цагаатгагдахад нь нэр төрийг нь сэргээхүйц дэмжлэг болох юм."

"Хийгдэж буй туршилтуудаас нэрлэвэл?"

"Сармагчингууд дээр хийдэг туршилтууд одоогоор зонхилж байна. Мэдрэлийн системийг илүү нарийн судлахын тулд амьд амьтад дээр задлан хийж, эрхтнүүд хэрхэн ажилладаг болохыг мэдсэнээр бид вакцин гаргаж авч чадна. Шавжнууд дээр харин элдэв төрлийн нян туршиж буй. Нянгаар халдварласан шавж хэр удаан амьдрахыг тооцоолсноор ирээдүйд нянгийн эсрэг эмчилгээ гаргах боломжтой. Мөн нянгаас гадна тахлын вирусээр халдварлуулж, цааш хэрхэн тарааж буйг олж тогтоосноор тахлын вирустэй шавжийг биологийн зэвсэг болгон ашиглах юм. Мөн биологийн зэвсгээс гадна химийн зэвсэг үйлдвэрлэх тал дээр ч мөн судалгаа шинжилгээ үргэлжилсээр байна."

Comfort man(Completed)Where stories live. Discover now