✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧
✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧
Цагаан гүйдэг хаалганы цаана залуусын инээлдэх ярилцах чимээ дуулдана. Өрөөнд том цэлгэр цонх байх бөгөөд цонхоор нь барилгын нэг хэсгийн дээвэр болон Сөүл хот тэр чигтээ үзэгдэнэ. Өрөөний эзэнийг хараагүй байсан ч эмх цэгцтэй гэдэг нь мэдэгдэхээр бүх зүйл нь цэмцгэр байна. Хана нь харин түүний дуртай зургуудаар дүүрчихсэн харагдана. Гэхдээ өрөөнд эмнэлгийн ор дуслын тавиур эмийн хайрцгууд байгааг харвал түүний гэр биш бололтой.
"Яа Пак Жимин хэрвээ чи наадахаа өмсвөл найз охин чинь чамаас салах байх" гэсээр газар сууж байсан бор үс том алаг нүдтэй царайлаг залуу инээнэ. Харин өнөөх Пак Жимин гэгч "За энийг тэгвэл царайлгаараа чи өмс Инү" гээд барьж байсан усны хувцасаа хажууд нь зогсоод чипс идэж байгаа хар үстэй мөн л царайлаг залуу руу шидэв.
"Өө бурхан минь Жиёон бас бидэнтэй явна гэж байна" энэ удаад Инү хашхирав. "Жиёон гэдэг чинь Сожүн ахтай үерхдэг өндөр охин мөн биз дээ?" бор үст гайхан асууна. "Тийм ээ гэхдээ байсан. Тэд салчихсан" гээд Жимин Инү хоёр жоготой инээнэ. "Бурхан минь чи түүнийг найрах гэж үү. Аргагүй л урдуураа улаан сүүлтэй хүн гаргадаггүй манай Инү мөн дөө " гэж бор үстийг хэлмэгц гурван найз гурвал хөгжилдөн инээнэ.
"Би өөрийн нүдээр юу болохыг харах юмсан" гэж бор үстийг тоомжиргүй хэлэхэд өмнө байсан уур амьсгал тэр дороо өөрчлөгдөж нэг л гунигтай болчих нь тэр. Жимин түүн лүү гунигтайхан хараад "Чи явахыг ямар их хүссэн билээ дээ. Явж чадахгүй чинь үнэхээр хөгийн юм" гэж хэллээ. "Яахав, намайг зургандаа эвлүүлээд оруулчихгүй юу. Гэхдээ өөр дээрээ хийдэг тэр хачин эффэкт засваруудаа оруулахгүй шүү" гэсээр нөгөө хоёрыгоо шоолон инээнэ. Одоо байдал арай дээрдэж тэд дэрээр бие биенийгээ цохиж тоглоом тохуу хийнэ.
"Чипс болон бургер авчирсанд баярлалаа. Зугаалга чинь янзтай байх болно гэдэгт итгэлтэй байна залуусаа. Сайн яваарай. Намайг санаад байна гэж залгах хэрэггүй шүү" гэсээр нөгөө хоёр найзыгаа гаргаж өгөөд эмнэлгийн өрөөний хаалгаа хаагаад гүнзгий амьсгаа авлаа. Тэр ч бас явахыг үнэхээр хүссэн бололтой.
YOU ARE READING
Five Feet Apart
Roman d'amourЧамтай учрах хүртэл Чиний хүрэлтийг хүсэх хүртэл... 2020.02.09 [Кинонаас сэдэвлэн бичив.]