INTRO

639 54 3
                                    

Би эмнэлэг рүү ухаан жолоогүй гүйн ороод Сүбины байгаа тасгийг арай хийн оллоо. Намайг ороход тэр орон дээр ухаангүй хэвтэх ба толгойгоо боолгосон харагдана.

"Үгүй ээ. Сүбин! Битгий их өвдөөрэй. Хурдан сэргээрэй. Гуйж байна. Бүх юм надаас л боллоо. Би тэрэнтэй хамт явах хэрэгтэй байсан юм. Гарцаар хамт гарч өгөх ёстой байсан юм."

Би тэнэг хүн шиг л цурхиран уйлж байлаа. Тэрнийг үхчихвэл яана? Их өвдсөн байхдаа? гээд олон олон асуултууд толгойд минь эргэлдэнэ.

Тэр миний хувьд хамгийн чухал хүн. Хэдийгээр би эдгэсэн ч түүнгүйгээр амьдарч чадахгүй. Тэрнийг үхвэл би үхнэ. Өвдвөл би өвдөнө. Бид бол нэгнийнхээ нэг хэсэг.

Харамсаж байна. Үнэхээр их... Тэрэнд новшийн зан гаргасандаа одоо л үхтлээ харамсаж байна!

    Би яагаад түүнгүйгээр хэн ч биш болчихсон, тэр надгүйгээр байж чадахаа байсан гэж үү? Энэ бүгд тэр нэг өдөр эхэлсэн юм...


Хорвоод хэдэн сая төрлийн өнгө байдаг ч хүний нүд тэдний ердөө 5%-ыг нь л ялган харж чаддаг. Харин зарим хүмүүс өнгө ялгаж чадахгүй төрөх ч толхиолдол бий.

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now