Амралтын өдрийн өглөө инээмсэглэн нүдээ нээлээ. Учир нь өнөөдөр ядаргаатай өсвөрийнхний хов живнээс хол байх өдөр шүү дээ.
Намайг эргэж хартал Сүбин хажууд унтаж байх нь тэр. Би шууд л түүнийг түлхэн орноос унагалаа.
"Хөөе! Чүэ Сүбин яагаад энд унтаж байгаа юм?"
"Буйдан дээр тухгүй байсан юмаа. Өвдөж байна шдээ. Түлхдэг нь яаж байгаа юм?"
"Уучлаарай. Цочсондоо л..."
Бид босон өглөөний цайгаа уучхаад өнөөдөр юу хийх талаараа ярилцлаа. Нэгэнт л бид бие биегүйгээрээ гадагш гарахад бэрх тул байнга л хамтдаа байх болсон.
Тэгээд бид хүнс цуглуулж, дэлгүүр хэсэхээр шийдэн гадагш гарсан юм.
"Рёжинаа! Нээрээ хоёулаа амралтын өдөр ч гэсэн гараад хамгийн түрүүнд хийдэг зүйлээ адилхан хийнэ биз дээ?"
Би "Тэгэлгүй яахав!" гэж хэлэн автомат ундааны машины урд ирлээ. Тэгээд өдөр болгон хэвшил болсноороо гадилтай сүү авч уув.
Би Сүбиныг чирсээр хувцасны дэлгүүр лүү орох ба намайг энд тэндгүй явж, хувцас үзэж байхад Сүбин зөвхөн цэнхэр өнгийн юмнууд дээр очин хүрч үзэж байлаа.
Би гадилтай сүүний зурагтай хос цамц байхыг харан баярлаад Сүбинд үзүүлтэл тэр ярвайн харав.
"Юу вэ? Таалагдахгүй байгаа юм уу?"
"Ю-юу үгүй лдээ. Гэхдээ энэ ямар өнгө юм? Улаан? Ногоон? Бор?"
"Аан уучлаарай. Мартчихаж. Намайг үнэхээр уучлаарай."
Би ингэж хэлээд улаан өнгийн хоёр цамцаа буцаан өлгүүрт өлгөлөө.Сүбин "Рёжинаа зүгээр шүү дээ. Би зүгээр л өнгийг нь харахыг хичээгээд муухай царай гаргачихсан юм." хэмээн аргадангуй хэлэв.
Үнэндээ түүнд хэцүү байгаа. Надаас нууж чадахгүй юм. Эсвэл би тэрний гунигтай байгааг илүү амархан анзаарчихдаг байх.
Бид хүнсний дэлгүүр орж хэд хоногийнхоо хүнсийг цуглуулаад шууд харьлаа.
Гэрийн үүдэнд ирэхэд биднийг төсөөлөөгүй зочин угтаж авах нь тэр.
"Ээж?"
"Рёжин! Би чамайг авах гэж ирлээ."
"Ээжээ хоёулаа тусдаа ярилцъя тэгэх үү?"
"Үгүй ээ. Би энд ярьмаар байна. Рёжин. Чи бодоод үз дээ. Хэн хайрлаж өсгөсөн ганц охиноо насанд ч хүрээгүй байхад нь эрэгтэй хүнтэй амьдруулахыг хүсэх юм бэ?"
"Ээжээ? Хэрвээ би эдгэрвэл яах уу? Тэрэнтэй хамт байхаар зүгээр болчихдог шигээ үүрд эдгэрвэл яах уу?"
"Тийм зүйл болохгүй!"
"Үгүй ээ. Боломжтой. Ээж ээ! Би тэрэнд хайртай."
Намайг ингэж хэлэхэд Сүбины хацар ягаарлаа. Харин энэ удаа ээж Сүбин рүү харав.
"Чи юу гэж бодож байна? Чи охиныг минь ашиглаж байгаа ч юм бил үү?"
"Үгүй ээ. Эгч ээ... Би тийм хүн биш ээ."
"Хэн мэдэх юм?"
"Ээж бид өнөөдөр эндээ ярилцъя. Та эртхэн харьж амар. Гуйя."
Ээж "Би эргэж ирнээ." хэмээн хэлээд цааш алхлаа.
Ганц ч өдөр тайван байж болохгүй юм. Ажлын таван өдөр залхмаар хүүхдүүдийн хов жив, харин амралтын өдөр нь гэр бүл... Ингэх тусам л би Сүбиныг л зөвхөн намайг жаргалтай байлгаж чадах нэгэн гэдгийг мэдэрч, улам л зүтгэнэ шүү дээ...
Сүбин "Орох уу?" гэхэд нь л би бодлоосоо салан ухаан орлоо.
Би нээрээ сая тэрэнд сэтгэлээ илчилчихсэн билүү? Үгүй байлгүй дээ? Би өөрөө ч өөрийнхөө сэтгэлийг ойлгохгүй байхад уу?
"Сүбин сая би-..."
"Ойлгож байнаа. Тэгж хэлэх хэрэг байсан байх."
Үгүй дээ. Үгүй. Тэгж хэлэх хэрэг байсандаа биш би чамд хайртай болохоор л хэлсэн юм.
Рёжин буюу эмэгтэй гол дүр нь ITZY хамтлагийн Ryujin биш болно. ITZY хамтлагийн гишүүн Ryujin-г Рёжин биш Рюжин гэж галигладаг шүү☺️
YOU ARE READING
𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.
Ação"Би улаан өнгийг ямар харагддагийг ч мэдэхгүй. Ногоон өнгөнөөс юугаараа ялгаатайг ч мэдэхгүй. Гэхдээ миний санахаар ээж маань шинэ жилийг улаан, ногоон өнгөөр алагладаг гэж байсан. Гэхдээ яагаад заавал энэ хоёр өнгө юм?"