•3•

244 51 10
                                    

   Би Сүбиныг чирсээр  дээвэр лүү гарч ирлээ. Тэгээд би бодлогогүй асуулт асуучхав.

   "Чи хүн мөн юм уу? Эсвэл өөр ертөнцийх юм уу?"

   "Юу яриад байгааг чинь ойлгосонгүй? Яг юу болоод байгаа юм бэ?"

Би санаа алдаад доош суулаа. Сүбин ч мөн хажууд минь ирж суув.

   "Яг үнэндээ би хүнээс харшилдаг өвчтэй юм. Хүний арьсанд хүрмэгц шууд л хоолой боогдож эхэлдэг. Тэгээд эмээ уухгүй удвал би үхнэ."

   "Юу? Үнэхээр үү? Гэхдээ би чамд зөндөө хүрчихсэн шдээ."

   "Би ч адилхан наадахыг чинь л гайхаад байна. Чамд хүрэхээр би яадаг ч үгүй... Тэгээд бүр сая чамд хүрсэн даруйд хоолой боогдохоо больчихсон."

   "Үнэхээр сонин юм."

   "Саяных манай ах байгаа юм. Миний гаранд санаандгүй хүрчихсэн юм..."

   "Аан одоо л ойлголоо."

   "Чиний тухайд? Чи хэзээнээс өнгө ялгадаггүй болчихсон юм?"

   "Би төрөхдөө л ингэж төрсөн. Гэхдээ би зөвхөн улаан, ногоон хоёрыг л ялгадаггүй. Бусад өнгөнүүд бүгд надад бүдэг бадагхан ялгарч харагддаг. Ялангуяа цэнхэр өнгө! Тийм болохоор би тэр өнгөнд дуртай."

Бид ярилцангаа хоолоо идэж дуусгаад доош буулаа. Хонгилоор олон хүн байсан тул Сүбин миний гарнаас тавьсангүй. Харин Е Жи ангийн хаалганы урд над руу гайхсан харцаар хараад харцаа буурууллаа.

Хичээл тарахад Е Жи мөн л над дээр ирэн яриа эхлүүлэв.

"Чи үнэхээр тийм өвчтэй юм уу? Худлаа яриад байгаа юм уу?"

"Би яах гэж худлаа хэлнэ гэж?"

"Чи өнөөдөр нэг хөвгүүнтэй хөтлөлцөөд явж байсан шдээ."

"А-аан тэр зөвхөн-..."
Е Жи намайг шууд түлхчихэв.

"Худалч амьтан минь! Надтай найзалмааргүй эсвэл хүрэхийг хүсэхгүй байгаа бол шууд хэл мэдэв үү!"

Би хойш унан газар суух ба Е Жи шууд л миний маскыг тайлан аваад хацранд минь хүрлээ. Тэр хацранд минь хүрэхэд шууд л хоолой минь боогдож эхлэв. Эм цүнхэнд байгаа шүү дээ!

"Жүжиглэж байх шив? Үхнэ гэл үү? Харж л байъя!"

"Яааа! Е Жи би тоглоогүй..."
Миний хоолой боогдон үг хэлэхийн аргагүй болоод ирлээ.

Энэ үед гаднаас ах гүйж орж ирээд Е Жи-г арагш нь түлхэв. Тэгээд миний цүнхийг ухан эмийг минь уулгалаа.

Ёнжүн ах уйлах шахан Е Жи рүү хараад "Чи галзуу юм уу? Хүн алахыг хүсээ юу?" гэж хашхирав.

"Ю-юулдаа Рёжин нэг хөвгүүнтэй зүв зүгээр хөтлөлцөөд явж байхаар нь л би зүгээр гэж бодсон юм..."

"Буруу харсан юм байлгүй. Цаашдаа тэрэнд хүрээд хэрэггүй."

Ёнжүн ах маскыг минь болгоомжтой зүүлгээд бээлийтэй гарнаас минь атгасаар дээш босголоо.

___________
Гэрийнхэн бүгд хоолны ширээг тойрон суух ба би л ганцаараа нэг талыг нь эзлэн сууна.

   Ёнжүн ах ам нээн "Рёжин сургууль дээр байх хэтэрхий аюултай юм шиг санагдаж байна." гэхэд нь би түүн рүү муухай харлаа.

   "Би зүгээр байгаа."

"Энэ янзаараа удвал чамд л аюултай."

"Би аюулгүй байж чадахаар болсон."

"Яаж?"

"Өглөө надтай хамт байсан хөвгүүнийг санаж байна уу? Би тэрнийг үнэхээр хөтөлсөн юм."

"Г-гүэ тэгээд-?"

"Би тэрэнд хүрэхээрээ яадаг ч үгүй. Тэгээд бүр хоолой боогдож байгаад зүгээр болчихсон гээ ч!"

"Тийм зүйл байх боломжтой гэж үү?"

"Яг тийм."

Ээж гайхан хараад "Тоглоогүй биз дээ?" хэмээн асуув.

   "Ээжээ. Энэ үнэхээр үнэн. Би өөрөө ч их гайхсан..."

   "Заза. Ээж нь чамд итгье. Сургууль дээрээ болгоомжтой байгаарай. Гуйя."

   "За ээжээ."

____________

Намайг анги руу орох гэтэл хэн нэгний том гар хананд тулан замыг минь хаалаа.

   "Өө Сүбин!"

   "Сайн уу? Би ядаж дугаарыг чинь ч асуугаагүй юм байна лээ. Чамайг хүсвэл хоёулаа амралтын өдөр номын санд хамт сууж болох юм."

   "Юун номын сан бэ? Би тийм хүн биш ээ."

   "Мм би ч бас дургүй лдээ. Тэгвэл хамтдаа явж талхны газар орцгооё."

   "За тэгье дээ."
Би өөрийнхөө утсаар түүний дугаар луу дохьчхоод анги руугаа орлоо.



Эцэст нь нэг юм тамын хичээл тарж чөлөөтэй байж болох цаг ирэв. Би инээмсэглэн босоод дэвтэр номоо хураалаа.

Сүбин ангийн үүдэнд зогсох ба намайг гарч ирмэгц бээлийтэй гар луу минь харцаа шилжүүлэв.

   "Чамайг байгаа болохоор тайллаа."
Би шууд бээлийгээ тайлаад гар луугаа үлээн сэрүүцүүллээ.

Хонгилоор хүүхдүүд ихээр хуран бөөгнөрөхөд Сүбин санаа зовсон байдалтай гарнаас минь барив.

   "Тус болох эсэхийг нь мэдэхгүй ч ингэвэл аюулгүй байх."

Яг энэ үед би чамаас хамгийн анх догдлолыг мэдэрсэн нь байх. Чи гараас минь атгахад!

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now