•9•

89 12 0
                                    

Таван сар. Энд ирээд таван сар. Сүбинтэй уулзаагүй таван сар.

Хэн нэгэн ширээн дээр минь гүзээлзгэнэтэй сүү тавихад би эргэж харлаа.

"Өө Тэхён. Үгүй ээ. Терри..."

"Ангийхан байхгүй байгаа юм чинь Тэхён гэхэд болноо."

"Ойлголоо."

Тэр өөрийн суудалд очин суухтай зэрэгцэн утсанд минь зурвас ирлээ. Дахиад л Сүбин! Дахиад л гэнэ шүү. Залхаж болохгүй юмсан. Тэрэнд амалчихаад!


"Хэд хоног зурвас бичсэнгүй. Уучлаарай. Шалгалтаа бэлдээд завгүй байлаа."

"Рёжинаа? Харчихаад яагаад юу ч бичихгүй байгаа юм? Хэр удаан ийм байдалтай байх гэсэн юм?"

"Өө Сүбин. Би ч гэсэн завгүй байлаа."

Би зүгээр л ийн бичээд утсаа далд хийлээ. Өнөөдөр Тэхён бид хоёр л ангидаа эрт ирсэн бололтой.

"Хоёулаа арай эрт ирчихжээ."

"Би угаасаа эрт ирдэг. Чи л эрт ирчихэж."
Түүнийг хэлэхэд би бантан дуугаа хураалаа. Муу адсага! Тэхён суудлаасаа босч ирэн хажууд минь ирэв.

"Яасан?"

"Чамд нэг дуу сонсгох гэсэн юм. Надад ойрд их таалагдаад байгаа. Чамтай хамт сонсвол гоё юм шиг санагдаад."
Тэр хажуунаасаа сандал татан миний хажууд байрлууллаа. Дараа нь нэг чихэвчээ чихэнд минь хийгээд өнөөх дуугаа сонсгов.

Зүрх минь хурдасч болохгүй юмсан. Намайг хүлээдэг бүхэл бүтэн хүн байгаа шүү дээ! ХҮН. Би зүрхний цохилтоосоо болон галзуурах шахан гэнэтхэн л суудлаасаа хүчтэй босоод ангиас гаран одлоо.

Ангиас гарч хурдан хурдан алхаад автомат ундааны машинаас хараал идсэн гүзээлзгэнэтэй сүү биш гадилтай сүү гарган авч уув. Ингэвэл би Сүбиныг илүү их санах байх. Ингэвэл тэрнийг илүү сайн мэдрэх байх. "Гэхдээ энэ хайр гэж үү? Жинхэнэ хайр байсан бол яасан ч мартагдаж эхлэхгүй байсан." Хэн нэгнээс зөвлөгөө авбал надад ингэж л хэлнэ. Гэхдээ би хараал идсэн өөртөө итгүүлэхийг хүссэн юм. Би Сүбинд хайртай.

Тэгээд шуудхан л Сүбин рүү залгалаа.  Тэр хэсэг дуудуулж байгаад утсаа авав.

   "Рёжин! Өглөөний мэнд."

"Сүбин. Намайг уучлаарай. Зурвасанд чинь дандаа удаж хариу өгдөг. Бас утсаа авдаггүйд..."

"Зүгээр ээ. Гэхдээ ямар нэг зүйл болоо юу?"

"Үгүй ээ. Юу ч болоогүй.

Бид хэсэг дуугаа хураасны эцэст Сүбин эхэлж ам нээлээ.

   "Рёжин...Чи надад хайртай хэвээрээ биз дээ? Намайг орхихгүй биз дээ?"

   "Мэдээж би чамд хайртай."
Гэхдээ энэ хариултанд би яагаад ийм итгэлгүй байгаа юм бол? Би тэрнийг мартаж, залхаж эхэлж байгаа хэрэг үү? Өөрийнхөө сэтгэлийг удирдаж, хянаж чадахгүй байгаа өөртөө үнэхээр уур хүрч байна.

Би өөрийгөө чадна л гэж бодсон. Үнэхээр хол байсан ч сэтгэл минь эргэхгүй гэдэгт бат итгэлтэй байсан. Гэвч би одоо өөрийгөө ч ойлгохгүй нь.

Бид үргэлжлүүлэн утсаар ярих ба Сүбин итгэлгүйхэн "Рёжин..." хэмээн миний нэрийг дуудахад би түүний хэлэх үгийг анхааралтай сонсож байлаа.

   "Надад үнэндээ хэцүү байна. Чамд гомдоллохгүй байя гэсэн ч надад хэцүү байна."
Сүбин итгэлгүй ч гэсэн чанга дуугаар ийн хэлэхэд зүрх рүү нэг зүйл хатгах шиг л болчхов.

   "Уучлаарай Сүбин аа. Би чам дээр буцаж очихыг эцсээ хүртэл хичээх болно оо."
Надад өөр хэлж чадах үг байсангүй. Би очно гэж амалсангүй. Гэхдээ хичээнэ гэдгээ л хэлсэн юм.

Бидний дуудлага үүгээр дуусаж би анги руугаа буцаад орлоо. Тэхён над руу санаа зовнисон харцаар харах бөгөөд би түүнийг үл тоож зүгээр л доош харан номоо дэлгэв. Номон завсраас Сүбин бид хоёрын авхуулсан зураг гарч ирэхэд би гацаж орхилоо.




Үнэхээр хайр байвал хол зайг даваад гарна гэдэг боловч амьдрал дээр энэ бодсон шиг амархан байсангүй. Бид өдөр бүр дотроосоо үхэж байлаа.

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now