•6•

227 52 11
                                    

Сургууль дээр нойрмоглон сууж байтал хэн нэгний гар толгойд минь хүрэхэд би цочин харлаа.

"Сүбин цочлоо шдээ..."

"Уучлаарай. Гэхдээ бие чинь зүгээр үү?"

"Зүгээр ээ. Цаг хэд болж байна?"

"Удахгүй тарлаа."

Хонх дуугарахад Сүбин надаас түрүүлж босоод дэвтэр номыг минь далд хийж эхлэв.

"Хаашаа ингэж яараад юм?"

Сүбин "Гадилтай сүү уухаар..." гэхэд нь би толгой сэгсрэн инээмсэглэлээ.

Бид ангиасаа гаран явж байгаад дахиад л Ёнжүн ахтай таарчих нь тэр.

"Рёжин...Надтай түр ярилцаж болох уу?"
Ахыг ийн асуухад би Сүбин рүү харлаа.

"Уулз даа..."

Би Ёнжүн ахыг дагасаар хонгилын төгсгөлд ирлээ. Тэрэнд уурласан шинж огт алга.

"Ээж аав хоёр...биднийг хятад руу авч явна гэсэн..."

"Юу гэсэн үг юм?"

"Чамаас болоод л тэр...Рёжин чи одоо ойлгоод гэртээ ирж болохгүй юм уу? Ээжийг бүр мөсөн шийдэхээс өмнө."

"Үгүй ээ. Ээж надад хэлсэн. Тусдаа амьдрана гэсний минь төлөө хэнд ч хэрэггүй амьтан гэж дуудсан. Би энэ чигээрээ л үлдэх болно."

"Би явмааргүй байна. Чамаас бүх зүйл шалтгаална шүү. Сайн бодоод үзээрэй."

    "Ахаа...-"
Ах намайг үгээ гүйцээж амжаагүй байтал өөртөө татан тэвэрчих нь тэр.

   "Үгүй ээ... Чүэ Ёнжүн миний эм надад байхгүй шдээ! Хөөе тавь лдаа."

Ёнжүн ах "Надад байгаа." гэж аяархан хэлчхээд үргэлжлүүлэн тэвэрсээр л байлаа. Харин минут хэртэй хугацаа өнгөрөхөд бие минь зүв зүгээр байгааг гайхан зогсоно.

"Ю-юу ахаа. Би зүгээр байх шиг байна."

"Нээрээ юу?"

"Тийм ээ. Зүв зүгээр байна."

Ёнжүн ах тэрүүгээр нэг орилон намайг тэвэрч аван дороо үсчиж байлаа. Үнэндээ би ч бас итгэж өгөхгүй л байна.

"Чи Сүбинд хэлэх хэрэгтэй!"

"Ю-юу...Одоохондоо хэлэх бодолгүй байгаа."

"Өөрөө мэд дээ."

"Тэгвэл ноён Чүэ. Би ингээд явлаа."
Би Ёнжүн ахаас салан хүмүүсийн хажуугаар хэнэггүй мөргөлдөн зөрж, жаргалтай нь аргагүй инээмсэглэн алхана.

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now