•2•

242 54 12
                                    

     Ядаж тэр хөвгүүний нэрийг асуучихгүй яав даа? хэмээн бодож сууна. Гэнэт ах өрөө рүү орж ирэх ба гартаа бэлэн гоймон барьсан харагдах аж.

   "Гоймон идэх үү? Чүэ авхай?"

   "Дуртайъяа. Чүэ ноёнтоон."

Ёнжүн ах намайг шоолон инээгээд бид хамтдаа гал тогоо руу орлоо. Би өмд цамц, маск, бээлий өмссөн байх бөгөөд Ёнжүн ахыг очин тэврэв.

   Ёнжүн ах сандран намайг өөрөөсөө холдуулсан ч битүү хувцас өмссөн байхыг минь хараад тайвшран зөрүүлэн тэвэрлээ.
______________

Сэрүүлэг дуугарахтай зэрэгцэн ээж өрөө рүү орж ирэн хөнжлийг минь сөхлөө.

   "Рёжин! Босоорой. Ах нь өнөөдрөөс сургууль руугаа явна гэнээ. Гялс босоод ахтайгаа хамт явчих."

   "Ойлголоо доо. Ээжээ та надад хүрэх нь байна. Жоохон болгоомжтой лдоо."

   "Заза. Одоо босоо!"

Миний энэ өвчин олдмол өвчин бөгөөд яаж байгаад ийм болчихсноо мэдэхгүй юм. Таван жилийн өмнөөс л ийм байдалд орчихсон.

    Ёнжүн ах бээлийтэй гарнаас минь хөтлөн хажуугаар зөрөх хүн бүрийг надаас холдуулан явна. Бид таксинд суугаад сургуулиа зорьлоо.

Ах намайг анги руу минь хүргэж өгөөд өөрөө анги руугаа оров. Е Жи над дээр ирэн мөн л ярих эхлүүлэх нь тэр.

"Воа саяны ах хэн бэ? Найз залуу чинь уу?"

"Үгүй ээ. Манай ах байгаа юм."

   "Аан тийм үү? Ахыг чинь хэн гэдэг юм?"

   "Ёнжүн."

   "Аан...Арван хоёрдугаар анги байх нь ээ?"

   "Тийм ээ."

Хичээл эхлэн бид Англи хэлний сонгон руу ангиа солин явсан бөгөөд би мөн л хүмүүсээс хол захын хойд суудалд суулаа.

   Өчигдрийн хөвгүүн анги руу орж ирэн намайг хармагцаа инээмсэглээд хажууд минь ирж суув.

   "Энд сууж болно биз дээ?"

   "Болноо. Бид дахиад л нэг сонгон юм байна."

   "Тийм байна."

Тэр хажууд минь суугаад дэвтэр номоо гаргалаа.

   "Ингэхэд чамайг хэн гэдэг юм?"

   "Рёжин. Чүэ Рёжин."

   "Воа би ч бас Чүэ овогтой шдээ. Намайг Сүбин гэдэг. Цаашдаа найзууд байна гэж найдья!" гэхэд нь би инээмсэглэн "Тэгэлгүй яахав."

Хичээл дундуур бидний гар шүргэлцсэн ч дахиад л ямар ч өөрчлөлт алга. Үнэхээр ойлгохгүй нь...

Хичээл завсарлахад Сүбин дэвтэр номоо хураангаа надаас асуулт асууж эхэллээ.

"Чи али анги юм?"

"10-1"

"Аан. Тэгвэл хоолны цагаар хамтдаа хооллох уу?"

"Ю-юу тэгье дээ..."

"Чи яагаад бээлий өмсчихсөн юм? Бас хувцас чинь?"

"Аан тийм. Чамд хэлье гэж бодож байсан юм. Хоёулаа хоолны цагаар дээвэр лүү гарцгаая. Тэгээд би чамд бүгдийг нь хэлье."

"Болж байна."

Би хоолны цагийг минут тоолон хүлээсээр эцэст нь нэг юм хонх дуугарахад инээмсэглэн суудлаасаа бослоо.

Намайг ангиас гарах гэтэл Е Жи зогсоов.

"Чи хоолны газар луу явах гэж байна уу? Хамт явах уу?"

"Үгүй ээ. Дээвэр лүү гарах гээд..."

"Аан тэнд хооллох гэж байгаа байх нь ээ. Тэгвэл хоёулаа хамт-..."

Түүнийг яриагаа дуусгаагүй байтал ангийн үүднээс Сүбин миний нэрийг дуудлаа.

"Рёжин!"

Би Е Жи-д "Уучлаарай" гэж хэлчхээд ангиас гаран явав.

Сүбин гартаа хоёр савтай хоол болон гадилтай сүү барьсан харагдана. Бид дээвэр лүү явж байтал хэн нэгний гар миний бээлийгүй гарыг шүргэчих нь тэр.

Би сандран хажуу тийш харвал Ёнжүн ах байлаа. Ёнжүн ахын нүд нь бүлтийж ирээд нааш нухацтай харав.

"Сая хүрчихсэн үү? Хүрчихсэн биз дээ? Рёжин! Намайг уучлаарай. Яагаад бээлийгээ өмсөөгүй юм бэ?"

Миний хоолой боогдож эхлэхэд Сүбин намайг түшиж авлаа.

"Рёжин зүгээр үү?"
Сүбин гараас минь бариад ийн асуув.

Ёнжүн ах Сүбиныг түлхээд "Тэрэнд битгий хүр!" хэмээн сургуулийн хонгилоор дүүрэн орилох нь тэр.

Би ахыг түлхээд "Ахаа би зүгээр ээ. Зүгээр болчихлоо." гээд цэх зогсоход минь Ёнжүн ах санаа зовнин нааш харна.

"Үнэхээр үү?"

"Тийм ээ. Би явлаа."

Би Сүбины гараас барин чирсээр хурдхан шиг дээвэр лүү авч гарав. Сая үнэхээр тэгсэн! Сүбин гаранд минь хүрмэгц би зүгээр болчихсон. Тэр намайг эдгээчихлээ!

Магадгүй хувь тавилан гэж бидний учралыг л хэлдэг байх.

𝙲𝚘𝚕𝚘𝚛𝚋𝚕𝚒𝚗𝚍 | csb.Where stories live. Discover now