Ванила

4.1K 214 30
                                    

Магадгүй хүн болж төрөөд давах ёстой давааны хамгийн том нь

ахлах сургуулийн төгсөх анги буюу Элсэлтийн ерөнхий шалгалт байдаг байх,

Хвимүн ахлах сургууль хичээлийн шинэ жил

энэ жил төгсөх болохоор сайн хичээж байж сургуулиа төгсөх ёстой гэсэн бодлоор хүн болгон хичээлийн шинэ жилээ эхлүүлдэг биз ээ.

харин энэ бүхэн огтоос хамаагүй мэт хайр дурлалдаа умбах ахлах сургуулийн сурагч хос хоёр бол Ким Жүнмён, Сун Хэвүн хоёр юм. бага ангиасаа эхлээд ахлах анги хүртэлээ хамт нэг анги тэр ч бүү хэл хувь тавилан гэмээр дандаа нэг ангид таарахаасаа гадна нэг ширээнд таарч суучихаад байдаг болохоор тэр хоёр нэг нэгэндээ дассан уу эсвэл өсвөр насны хүүхдүүдын бэлгийн хөгжилөөс болоод ч юм уу гэнэт л үерхэж эхэлсэн нь сургуулийнханд нь нэг их гайхаад байх зүйл биш байв, зарим нь одоо болтол үерхээгүй байсан юм уу гэх мэт асуултыг асууна.

хичээл дээрээ гараа атгалцан суух хоёрыг хичээл заах гэж орж ирсэн багш нар хүртэл өхөөрдөнө. тэр ч бүү хэл өдрийн хоолны цагаар ч яг адилхан хачир авдаг тэр хоёр үнэхээр өөрсдийнхөө л ертөнцөд амьдарч байна уу гэлтэй.

Жүнмён савхаараа өөрийн кимчи-нээс аван Хэвүн лүү хараад

-миний бүжин ааа ингээрэй гэхэд Хэвүн инээн амаа нээн ааа гэсээр Жүнмён-н өгсөн кимчиг идээд

-ахх, чиний өгсөн хачир хоёр дахин амттай болдог шүү гэсээр нэг нэгэндээ нялуун үгс хэлж эрхэлсээр өдрийн цайны цаг дууслаа.

хичээл тараад мэдээж Жүнмён Хэвүн-г үргэлж гэрт нь хүргэж өгдөг болохоор хөтлөлцөн алхсаар Хэвүн-н гэрийн гадаа ирэхэд Хэвүн халааснаасаа хоёр өөр өнгийн уруул өнгөлөгч гаргаж ирээд

-Жжан! интоор бас ванил гэхэд Жүнмён хэсэг бодож байгаа царай гаргасанаа

-өнөөдрийн сонголт бол ВАНИЛ гэхэд Хэвүн интоортой уруул өнгөлөгчөө далд хийгээд за тэгвэл гэсээр ванилын амттай уруул өнгөлөгч өө уруулдаа зузаан гэгч нь түрхээд уруулаа ойртуулсаар Жүнмён-г үнэсэхэд Жүнмён ч дуртай нь аргагүй үнэсүүлнэ. хэсэг хугацааны дараа тэр хоёр бие биенээсээ салаад

Хэвүн- ингээд орлоо, хичээлээ хийх хэрэгтэй гэсээр Жүнмён-г чанга гэгч нь тэвэрчихээд гэр лүүгээ орчихлоо....


нэг л мэдэхэд сургуулиа төгсөх дөхөж хүн бүр л ухаан жолоогүй хичээл хийнэ.

Жүнмён Хэвүн хоёр ч номын санд үлдэж хичээлээ хийнгээ болзоно гэх нэрийдлээр хамтдаа шөнө болтол номын санд суунгаа элдэв зүйл шивнэлдэн номын санч эгчид нэг загнуулж нэг хөөгдөх ч тэд үл тооно.

•너의 손짓•Where stories live. Discover now